Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай 130 улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн “Прогрессив Аллианс -Дэвшилтэт холбоо”-ны дөрөвдүгээр бага хурал энэ сарын 25, 26-нд манай улсад болно.
Дэвшилтэт холбоо нэгдэл нь социал демократ буюу нийгмийн ардчилсан үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд гишүүд нь 21-р зууныг нийгэм, байгаль орчин болон ардчиллын дэвшлийн эрин үе болгохын төлөө ажилладаг аж.
Мөн улстөр-энх тайван, ардчилал, хүний эрх, зохистой хөдөлмөр, хүйсийн тэгш байдал, тогтвортой хөгжил эрэг бодлогын чухал асуудлуудыг хөндсөн илүү дэвшилтэт үзэл санааг олон улсад түгээн дэлгэрүүлэхийг зорилгоо болгодог байна.
Энэ удаагийн бага хурал “Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд” сэдвээр болох бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Морокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг таван тивийн 34 улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга болон удирдах түвшний ажилтнууд оролцох юм.
Хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, Популизмын өсөлт-Нээлттэй ардчилсан нийгэмд учруулах аюул, хүйсийн тэгж байдал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлүүдэд гарц, шийдэл олох болон харилцан туршлага солилцоно.
Өнгөрсөн гуравдугаар сард Герман улсад болсон ээлжит хурлын үеэр тус байгууллагын гүйцэтгэх хорооны байнгын 33 гишүүнийг шинэчлэн сонгожээ.
Швед, Португалийн ерөнхий сайд нараас эхлээд нэр хүнд бүхий улс төрийн удирдагч багтсан тус хороонд манай улсаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдон ажилладаг аж.
Хуралд оролцохоор ирсэн тус холбооны зохицуулагч Константин Войноф, “Бид МАН-ын урилгаар Монгол Улсад ирж, хоёр өдрийн хурлыг зохион байгуулахаар болоод байна. Олон улсаас зочид төлөөлөгчид ирнэ. 40 орчим улс төрийн зүтгэлтнүүд хуралд оролцох бөгөөд өндөр түвшний хүмүүс ирнэ.
МАН-тай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхээр эдгээр хүн ирж байгаа бөгөөд МАН монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн арвин түүхтэй нам. Бид Монголын чухал цаг үед ирсэн. МАН жил орчмын өмнө үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ удаагийн сонгуульд ч энэ үнэт зүйлсээ хадгалах чухал үүрэг хүлээлээ.
Эдийн засгийн байдал туйлын амаргүй, хүнд нөхцөл байдал хүлээж авсан учраас энэ үүргийг хүлээхэд хэцүү байх болов уу. Гэхдээ хүнд үеийг даван туулах, ард олны итгэл өндөр байна гэдгийг энэ удаагийн хурал харуулж байна. Нөхцөл байдал хүнд байгаа ч МАН-ын дарга, бидний найз М.Энхболд ялалт авч чадна гэж итгэж байна. Бидний хурал нийгмийн эв нэгдэл, ардчилал, ирээдүйн төлөөх үйл” гэсэн юм.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс