Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.
Шалгалтаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөг гэсэн тооцоо гарчээ.
Монголбанк 7 тэрбум ам.долларын валютын интервенци хийж валютын нөөцийг багасгасан. Үүний зэрэгцээ зах зээл дээр байгаа мөнгийг татахын тулд үнэт цаас гаргаж, хүүгийн алдагдал хүлээсэн байна. Нийгмийн хөгжлийн санд нийтдээ 10 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүгээр Монголбанк ажилчиддаа орон сууцны дэмжлэг, маш их хэмжээний мөнгөн шагнал олгодог гэсэн зөрчлүүд илэрчээ. Тухайлбал 2012-2016 оны хооронд дөрвөн удаа цалингийн нэмэгдэл хийсэн бөгөөд 15-30 хувиар нэмэгдүүлжээ.
Мөнгөний нийлүүлэлтийн хувьд 2012 онд 7.6 их наяд, 2013 онд 9.5 их наяд, 2014 онд 10.6 их наяд, 2015 онд 10 их наяд, 2016 онд 12.0 их наяд төгрөгийг тус тус зах зээлд нийлүүлсэн байна.
Энэ мэт зөрчил дээр үндэслэн ажлын хэсгээс дараах саналуудыг гаргаж буй юм.
- Монголбанкны Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг хуулиар зааглах, өөрчлөлт хийх,
- Монголбанкны алдагдлыг бууруулах чиглэлийг бууруулах арга хэмжээ авахыг даалгах,
- Хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуусах хүртэл Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, шагнал урамшуулал өгөхгүй байх,
- Шахатууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учир 488.4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн Ерөнхийлөгч Л.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах зэрэг саналыг гаргажээ.
"Монголбанкны Ерөнхийлөгч Л.Золжаргал нэг жилийн дотор 7 тэрбум ам.долларыг салхинд хийсгэсэн. Мөн жилд 2 тэрбум ам.доллароор инвервенци хийдэг байсан. Валютын ханшийг 2400 ам.долларт хүргэсэн. Энэ бүхнээс үзэхэд Л.Золжаргалд хариуцлага тооцох ёстой. Мөн Монголбанкинд учруулсан алдагдлыг эргэн төлүүлэх ёстой" гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргажээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Шалгалтын явцад маш их хэмжээний алдагдал, зөрчил илэрлээ. Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
Шалгалтын дүнтэй гүйцэд танилцаж амжаагүй учир одоогоор ийм тийм гэсэн дүгнэлт гаргахад хэцүү байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Банк нь энэ асуудалтай танилцаагүй байхад Эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй юу. Салбарын хүн нь асуудалтай танилцаагүй байна.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан:
Ажлын хэсэг шалгалтын явцад Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, санал бодлоо солилцож байсан. Харин шалгалтын дүн гарахаас өмнө уулзаагүй. Яагаад гэвэл УИХ өөрөө Монголбанкны үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Өнөөдөр энд дурдагдсан тоо баримтууд бүгд баримт нотолгоогоор батлагдсан.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Монголбанкны хуучин Ерөнхийлөгч валютын ханшны асуудал Төв банкинд хамаардаггүй гэж хэлж байсан. Төв банкны зорилтыг мэддэггүй хүнээр Монголбанкийг бид удирдуулсан. Мөн валютын ханшийг бараг хоёр дахин өсгөсөн. Иймээс энэ алдаагаа бид нар цаашид давтаж болохгүй. Төв банк ажилчиддаа тэрбум тэрбумаар нь орон сууцны зээл өгсөн. Төв банк ийм үйл ажиллагаа явуулж болохгүй. Энэ дүгнэлттэй холбогуулаад өмнөх удирдлагуудад хариуцлага тооцох асуудплыг ярих ёстой.