ОХУ-ын Назрань хотноо ирэх сарын 12-15-нд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ОХУ-ын АШТ болно. Тус тэмцээнд бэлтгэх үүднээс Якутын чөлөөт бөхийн холбоо манай эрэгтэй бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.
Тодруулбал, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Ням-Очир, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ З.Занабазар, Т.Тулга, спортын мастер Н.Амарсайхан нар Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт Якутад 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм.
Мөн Казахстаны эрэгтэйчүүдийн шигшээгээс бөхчүүд хамтрсан бэлтгэлд уригджээ.