“Хүүхдинй эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр БСШУСЯ-нд боллоо. Хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид болон МУИС, МУБИС-ийн багш нар, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтдээс гадна ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцов.
Орчин үеийн хүүхдүүдийн яриа цөөн үгэнд эргэлдэж, зурагт компьютер, гар утас зэрэг цахим төхөөрөмжийг өргөн хэрэглэх болсон нь хүүхдийн бусадтай харилцах болон хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа тухай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор О.Шинэбаяр хэллээ.
ЮНЕСКО-гоос 2014 онд гаргасан судалгаагаар 3-5 насны хүүхдүүдийн 93 хувь нь долоо хоногт 28, өдөрт дөрвөн цагийн турш зурагт үздэг нь тодорхой боллоо. Тиймээс бага насны хүүхдүүдийн хоорондоо харилцах, санал бодлоо илэрхийлэх, хамтдаа тоглох орчныг бүрдүүлэхийн чухлыг тэрбээр онцолсон.
Хүүхэд 0-12 насандаа хэл сурах боломжтой байдаг. Багаасаа гадаад хэл үзсэн хүүхэд төрөлх хэл шигээ сайн эзэмшдэг. Гэвч эх хэлээ сураагүй хүүхэд нийгмийн орчинд өөрийгөө ойлгуулах, монгол хэлний баялаг сангаас хэрэглэж чадахгүйгээс гадна хэл сэтгэлгээгээрээ өөрийгөө илэрхийлэх үндэсний дархлаагаа алдах сөрөг талтай гэсэн асуудлыг судлаачид хөндөж байв.
Мөн Монгол уламжлалт тоглоом наадгайг сэргээж, түүгээр дамжуулан хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн чухлыг МУИС-ийн багш Г.Нандинбилэг багш нарт санууллаа.