Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцон тив дэлхийн шилдгүүдийг хожиж, хэсгийн шатнаас шалгарч түүхэн амжилт бүтээсэн залуучуудын футзалын шигшээ баг өнөөдөр эх нутагтаа газардлаа.
Манай залуучуудын футзалын шигшээ баг Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ-ий “D хэсэгт” Иран, Хятад, Арабын Нэгдсэн Эмират, Киргиз гэсэн хүчирхэг улсуудтай багтсан.
Хэдийгээр манай улс тив дэлхийн футзалын чансаанд багтдаггүй ч Азийн чансааны 21 АНЭУ-ыг 3:5, есдүгээрт бичигддэг БНХАУ-ыг 3:1-ээр хожин, зургаад эрэмбэлэгддэг Киргизстантай 2:2-оор тэнцсэнээр долоон оноотой болж хүчирхэг Ираныг дагаж хэсгээс гарсан юм.
Анх удаа оролцсон Азийн АШТ-ий хэсгийн шатнаас шалгарсан манай залуус шөвгийн наймд футзалаараа дэлхийд 27, Азид дөрөвт бичигддэг Узбекистан улсын багтай тоглосон. Тоглолтын эхнээс тун сайн эсэргүүцэл үзүүлсэн манай шигшээ баг үндсэн цагт 6:6-ээр тэнцсэн ч нэмэлт цагт дөрвөн гоол алдан 10:7-оор хожигдсон билээ.
Тэмцээнээ өндөрлүүлсэн ч залуучуудын футзалын шигшээ баг тив дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү тоглож улсынхаа нэрийг өндөрт өргөөд ирлээ.
Залуучуудын шигшээ багийн гаргасан энэхүү түүхэн амжилт бол тэдний өнгөрсөн оны 12-р сараас хойш хийсэн бэлтгэл, МХБХ-ны шинэ бодлого, төлөвлөгөө, клубүүд болон багш дасгалжуулагч нарын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг МХБХ-ноос хэлж буй юм.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо