Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шар хүртэл мод тарьж эхэлжээ.
Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэлх Энэбишийн өргөн чөлөө, Сансарын тунелийн дагуу, Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1972 ширхэг 4-6 метрийн өндөртэй шилмүүст нарс модыг шинээр тарьсан байна.
Мөн Нарны зам дагуу 32528 урт хайлаас, шар хуайсыг шинээр тарьж, ургамлан хашлага хийж, хашлагаар хамгаалалт хийж байна.
Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэлх төмөр замын хоёр талын хамгаалалтын зурвас дотор 8000 ширхэг улиас, 24000 ширхэг хайлаас тарьж арчилж, нийтийн эзэмшлийн 98 гудамж, цэцэрлэгийн 99,1 га талбайн ногоон байгууламжийг арчилж, нөхөн тарих ажлыг мэргэжлийн 82 байгууллагаар хийлгэж байна хэмээн мэдээллээ.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй эдгээр ажлыг мэргэжлийн байгууллагууд гурван жил тогтмол арчлах нөхцөлтэй гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд усалгаа арчилгааг хуваарийн дагуу тогтмол хийж буй аж.