Өнгөрсөн улирлын Стэнли цомын эзэн Питтсбург Пенгвинс баг энэ жил Стэнлийн цомын финалд үлдэхэд тэднийг торгоох баг байхгүй гэсэн яриаг Оттава Сенаторсчууд үгүй хийж цувралын зургаа дахь тоглолтод хожил авснаар шийдвэрлэх долоо дахь тоглолт гарахаар боллоо.
Өмнөх тоглолтод Пенгвинс 7-0 харьцаатай хожоод байсан учраас өнөөдрийн тоглолтыг сонирхолгүй болно гэх үзэгчид тэр бүү хэл аналистууд олон байсан нь нууц биш ээ. Сенаторс 2:1 Пенгвинс харьцаатай тоглолт өндөрлөж 7 дахь тоглолт манай цагаар Баасан гарагийн өглөө Питтсбург хотноо болохоор болсон юм.
Өнөөдрийн тоглолтод Евгени Малкин өөрийн хичээл зүтгэлээр эхний гоолыг оруулж Пенс 2-р үеийн эхэнд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн ч тэдний хаалга чиглэсэн 45 цохилтоос торонд орсон ганц нь энэ байлаа.
Ингээд удалгүй хүний илүүтэй болсон Сенаторс боломжоо ашиглаж тооны харьцааг 1:1 болгосон юм. Бобби Райны хоёрдугаар үеийн төгсгөлд оруулсан энэхүү гоол тэдэнд сэргэлт өгч 3-р үед талбайн эзэд илүү тоглосон байна.
Өмнөх тоглолтод 7:0 харьцаатай хожигдсон Оттава-ын хаалгач Андерсон өнөөдөр эсрэг багийн эхний 46 цохилтын 45-ыг зогсоож гайхалтай итгэмээргүй хаалтууд олныг хийсэн билээ.
Энэ хоёр багийн аль хожсоныг нь Стэнлийн цомын финалд Нэшвилл Предаторс баг хүлээж байгаа юм. 2017 оны Стэнлийн цомын финалын цуврал 5-р сарын 30-ны өдөр эхлэх хуваарьтай байна.
Эх сурвалж: SPS