-Улс оронд өнөөдөр өрнөсөн үйл явдлын хураангуйг хүргэж байна.
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцуулахад Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөг гэсэн тооцоо гарчээ.
-Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай 130 улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн “Прогрессив Аллианс -Дэвшилтэт холбоо”-ны дөрөвдүгээр бага хурал энэ сарын 25, 26-нд манай улсад болно.40-65 насныхны сонорыг мялаасан зүйл бол яах аргагүй орон даяар үнэ төлбөргүйгээр В, С вирүсийн шинжилгээ хийнэ гэсэн мэдээлэл байлаа
-40-65 насныхныг В, С вирусийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах тухай Засгийн газрын тогтоол гарсан боловч хэрэгжихгүй байгаа талаар "40-65 насныхныг горьдоосон үнэ төлбөргүй шинжилгээ" сурвалжлагаар хөндлөө.
-2017 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан бөгөөд автотээвэр, авто зам, төмөр замын тээвэр, усан замын тээвэр, агаарын тээврийн салбаруудад хэрэгжих дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлнэ гэж Зам, тээврийн сайд Д.Ганбат хэллээ.
-2020 оны жүдо бөхийн ААШТ Монголд болно
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шар хүртэл мод тарьж эхэлжээ.
-Гадаадын иргэн, харьяатын газар Gogo мэдээний агентлаг хамтран Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг англи хэл дээр сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаар тус газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б. Цогтбат-Очир мэдээлэл өглөө.
-Нийслэлийн ногоон бүсэд энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан ба зуслангууд нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 10-наас хүлээн авах юм байна.
-Олны хайр халамж, тусламж дэмжлэгээр орон гэртэй болсон гурван хүүхэдтэй өрх толгойлсон ээж Ц.Энхцэцэгийнхээс хийсэн “Та бүхэндээ сайхан мэдээ дуулгахыг хүссэн юм. Гэвч…” сурвалжлагыг уншаарай.
-ОХУ-ын Назрань хотноо ирэх сарын 12-15-нд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ОХУ-ын АШТ болно. Тус тэмцээнд бэлтгэх үүднээс Якутын чөлөөт бөхийн холбоо манай эрэгтэй бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцон тив дэлхийн шилдгүүдийг хожиж, хэсгийн шатнаас шалгарч түүхэн амжилт бүтээсэн залуучуудын футзалын шигшээ баг өнөөдөр эх нутагтаа ирлээ.
-“Хүүхдинй эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр БСШУСЯ-нд болсон бөгөөд хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид болон МУИС, МУБИС-ийн багш нар, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтдээс гадна ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцов.
ДЭЛХИЙД
-Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганаар ДЭМБ-ыг ирэх дөрвөн жилд удирдагчийн сонгууль болсон ба Этиоп улсын иргэн Др.Тедрос Адханом Гебрейсус ДЭМБ-ын гишүүн орнуудын олонхийн саналаар сонгогдов.
-Абориген буюу Австралийн уугуул иргэдийн эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрсний 50 жилийн ой удахгүй болох бөгөөд уг ойгоо угтаж омгийн хэдэн зуун удирдагч улсынхаа төв нутагт түүхэн уулзалтыг зохион байгуулж байна.
-Агаарын тээврийн “Юнайтед Эйрлайнз” компанийн зорчигч тээврийн онгоц хөөрөх үед хөдөлгүүр нь шатжээ.