Сан Диего хотоос Лос Анжелест нүүж ирээд удаагүй байгаа Чаржерс багийн шинэ цэнгэлдэх амжиж ашиглалтад орох боломжгүй болсны улмаас 2021 онд Лос Анжлелс хотод болох байсан Супер Боулын №52 эрхийг Флорида мужын Тампа хотод шилжүүлснээ лиг өнөөдөр зарласан юм.
Харин Лос Анжелес хот дараа улиралд нь буюу 2022 оны Супер Боул №53-ыг зохион явуулахаар болсон байна.
Энэхүү шийдвэрийг лигийн багийн эздийн зөвлөлийн хурлын үеэр санал асуулгаар шийдвэрлэсэн бөгөөд Лос Анжелес хотод шинээр нүүж ирээд байгаа хоёр багийн хувьд шинэ цэнгэлдэхийн барилгын ажил хэдийн эхэлсэн ч анх төлөвлөж байсан 2020 онд хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болоод байгаа юм.
Супер Боулыг зохион явуулах нь тухайн хот болон багт эдийн засгийн асар том нөлөөтөй гэдэг нь ойлгомжтой. Тампа хот болон Бакканиерс баг жилийн өмнө зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж аман хүзүүдээд байсан юм. Супер Боулыг зохион байгуулах зардал өндөр хэдий ч тухайн хотод зочлох дотоодын жуулчдаас орж ирэх орлого эрс нэмэгдэж ялангуяа зочид буудал, ресторанууд болон олон нийтэд үйлчлэх байгуулагуудын ашиг орлого хэд дахин нэмэгддэг билээ.
Жишээ татахад өнгөрч буй 2-р сард Хьюстон хот 51 дэх удаагийн Супер Боулыг зохион байгуулсан нийт зардал 5.5 сая доллар болсон бол хотын эдийн засагт энэхүү гурван өдрийн үйл ажиллагаанаас 350 сая долларын орлого орсон судалгаа гарсан юм.
Эх сурвалж: SPS