Сүүлийн үед дронын зах зээлд хэмжээг нь жижигсгэж, авч явахад авсаархан, ашиглахад хялбар болгох зарчим үйлчлэх болов. Өнгөрсөн шөнө DJI компани өөрсдийн хамгийн сүүлийн үеийн загвар болох Spark дроноо танилцууллаа.
Ердөө 270 грамм жинтэй хэдий ч DJI Mavic Pro загвартай адил олон технологийн шийдлийг өөртөө агуулжээ. Хамгийн гол нь Spark загвар хамгийн хямд үнэтэй буюу 499 ам. доллароор худалдаанд гарна.
Ингэснээр DJI-ийн бүтээгдэхүүн үнийн хувьд бусад өрсөлдөгчид болох Parrot, Yuneec зэрэгтэй ойролцоо болжээ. Нэг батарейгаараа 16 минут хүртэлх хугацаанд нисэж чадах Spark дроныг гар утас болон ГАРААРАА удирдаж болно.
Хэмжээ нь жижиг учраас энэ загвар Mavic Pro, Phantom загварууд шиг хол нисэж чадахгүй. Удирдах зай нь ердөө 100 метр.
Гэхдээ энгийн Micro USB-ээр цэнэглэж болдог нь том давуу тал болжээ. Энэхүү бүтээгдэхүүнд зориулсан цэнэглэх суурь, сэнсний хамгаалалт, нэмэлт батарей, тусгай удирдлага зэргийг хамтад нь авах бол 200 ам. доллар нэмж төлөх шаардлагатай.
Камер нь хоёр чиглэлд тогтворжуулагчтай, 1080 пиксел чанартай дүрс бичих, 12 мегапиксел чанартай зураг авч чадна. Дээд хурд нь 50 км/цаг бөгөөд өөртөө саад мэдрэгчтэй.
Цагаан, цэнхэр, ногоон, улаан, шар гэсэн өнгөний сонголттой энэхүү дрон зургадугаар сарын 15-ны өдөр худалдаанд гарах аж.