Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, манай улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг гаргасан талаар тус сангийн цахим хуудсаар мэдээллээ.
Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Засгийн газар нийт 440 сая ам.долларын зээлийг хөвөгч хүүтэй авах эрхтэй болж байна. Зээлийн хүү 2 хувиас хэтрэхгүй. Хөвөгч хүү тул тухай бүрт нь томьёолон тооцно. Хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжих ч зээлийг 10 жилийн турш төлнө.
Мөн дахин 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтийг БНХАУ, Япон, БНСУ болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас авах эрхтэй боллоо.
ХӨТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛҮҮД:
- Үргэлжлэх хугацаа: 3 жил
- Зээлийн нийт хэмжээ: 440 сая ам.доллар
- Зээлийн хүү: 2 хувь
- Зээлийн зарцуулалт: Төсвийн алдлагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх.