Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дэмжлээ.
Хэлэлцээр байгуулснаар ерөнхий боловсролын гэрчилгээ, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд боловсролын байгууллагаас олгосон үнэмлэх, диплом, эрдмийн зэргийг хоёр улс харилцан хүлээн зөвшөөрөх юм байна.