Баянзүрх дүүргийн 13-р хорооны иргэд оршин суугчид, ажил хөдөлмөр эрхлэгчид, тухайн газрын сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд нэгдэн оршин суух газрын орчны байдлыг эрүүл саруул болготол хугацаагүй суулт хийхээ өнөөдөр мэдэгдлээ.
Тодруулбал, Эскадрилийн хөшөөний өмнө талд Шинжлэх Ухааны академийн хүрээлэнгүүдийн албан конторын барилгууд, тус дүүргийн 172-р цэцэрлэг, "Академи-32", "Ирээдүй" СӨХ-ны орон сууцууд, нийслэлийн 14-р сургуулийг хамарсан орчинд авто зам хүрэлцээгүй болж, тус орчин оршин суугч, ажил хөдөлмөр эрхлэгчид, зорчигчид, цэцэрлэг сургуулийн сурагч, хүүхдүүд зориулалтын авто замын дутагдлаас үүдэлтэйгээр байнга уур бухимдалтай, машины түгжрэл их дуу чимээ, тоос шороон дунд хоорондоо хэрэлдэн маргалдаж зөрчилддөг болсоор, тэсэх аргагүй нөхцөл байдалд хүрээд байгаа гэнэ.
Тиймээс энэ нөхцөл байдалд оршин суудаг 100 орчим иргэн, 650 орчим судлаач багш нар, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд хамтран "Бид эрүүл аюулгүй орчин амьдрах эрхтэй" хөдөлгөөн байгуулж, асуудлыг шийдэх хүртэл хугацаагүй тэмцлийн хэлбэрт шилжиж тавдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагаас эхлэн Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байрны өмнө суулт зарлаж, авто замын хөгжлийн газар, БЗД-ийн засаг дарга нарт шаардлага, Нийслэлийн засаг даргад өргөх бичиг хүргүүлжээ.
Өргөх бичигтээ
1. БЗД-ийн 172-р цэцэрлэг, ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байрны дундуур урагш явдаг авто замын 50 метр урттай зорчих хэсгийг асфальтаар хучих
2. Энхтайвны өргөн чөлөөнөөс Нийслэлийн 14-р сургууль, Физик технологийн хүрээлэнгийн дундуур урагш ордог авто замын хуучин гарц орцыг нээж 130 метр авто зам барих асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байна. Асуудал шийгдэгдэх хүртэл суултаа үргэлжлүүлэх юм байна.
Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооны дарга Т.Баясгалан :
"Хот төлөвөлөлт, бүтээн байгуулалтын хямралаас иргэд бид туйлдаж байна. Сүүлийн жилүүдэд хотод бүтээн байгуулалт их хийж байна. Гэтэл энэ хэсэг жижигхэн газар сүүлийн 30 шахам жилд ямар ч тохижилт хийгдээгүй. Эрдэмтэн судлаачид оршин суугчид байнгын тоос шороо бужигнасан газар байнга ажиллаж хөдөлмөрлөж, амьдарч байна" гэв.
Цэцэрлэгийн багш:
"172 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдээ гадагш гаргах боломжгүй байдаг. 2017 онд бид шинэ замтай болохыг хүсч байна. Үгүй бол 2018 оны төлөвлөлтөд оруулахыг хүсч байна. Дүүрэг, нийслэл, цаашлаад төр засгийнхан арга хэмжээ авч өгөхийг хүсч байна" гэлээ.