Израйлийн CheckPoint компани хүмүүсийн хамгийн түгээмэл ашигладаг видео тоглуулагч, аппликейшнүүдэд цоорхой байгааг тогтоожээ. Энэхүү цоорхой нь гар утас, ухаалаг ТВ, компьютер гээд ямар ч төхөөрөмж байсан вирус бүхий Subtitle ачаалахад хакерууд хохирогчдын компьютер руу шууд хандах боломжтой болгодог аж.
220 сая гаруй удаа татсан дараах тоглуулагч, аппликейшнүүдэд ийм цоорхой илэрчээ:
- VLC
- Kodi (XBMC)
- Popcorn Time
- Stremio
Доорх бичлэгт хэрхэн вирус бүхий Subtitle байршуулж, Windows үйлдлийн системтэй хэрэглэгчийн компьютер руу хандаж байгааг харуулжээ.
Хэрвээ та дээр дурдсан аппликейшн, тоглуулагчийг ашигладаг бол яаралтай шинэчлэх шаардлагатай. CheckPoint энэхүү цоорхойны талаар хөгжүүлэгч нарт нь мэдэгдэж, хоёр долоо хоногийн өмнө VLC 2.2.6 болон Stremi 4.0, Kodi-ийн шинэчилсэн хувилбар, Popcorn Time-ийн цоорхойг зассан хувилбарууд гарчээ.