Дональд Трамп урьдчилан таамаглах аргагүй байдлаараа гайхуулах юм. Юу төлөвлөөд байгаагаа дэлхий ертөнцөд үл харуулдаг чадвараараа Барак Обамагаас ялгаатай гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч байсхийгээд л харуулдаг.
Ноён Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа гадаадад хийж буй айлчлалын үеэр энэхүү үл тааварлагдах чадвар нь гоц илэрлээ. АНУ-ын холбоотнуудын зарим нь гайхаж, түгшлээ. АНУ-тай өрсөлдөгчид, ялангуяа Хятад, Орос хоёр үүнийг нь ашиг гаргах далим болгов.
Ноён Трамп гайхлыг нь төрүүлэх юм уу, байр суурийг нь ганхуулах ёстой бизнесийн өрсөлдөгч маягаар гадаад орнуудад ханддаг нь бэрхшээлийн шалтгаан. Ерөнхийлөгч үүнийгээ “наймааны урлаг” гээд байгаа. Гэтэл дипломат бодлогын түвшинд, ялангуяа АНУ төрийн уялдааг ойлгуулж өгөх ёстой холбоотнуудтайгаа харьцаж буй тохиолдолд таамаглашгүй байдал аюултай. Учир нь холбоотнууд АНУ-ын тогтвортой, найдвартай байдалд түшиглэж глобал стратегиа тодорхойлдог юм.
Ноён Трамп НАТО-гоос авахуулаад Умард Америкийн чөлөөт худалдааны бүс-НАФТА- гийн өмнө хүлээх АНУ-ын үүргийг заавал биелүүлэх албагүй гэсэн санаа цухалзуулах бүрт Америк оронд итгэх итгэл нуран унаж буй ч байж ч болзошгүй.
АНУ тэргүүлдэг эвсэл холбоо нь олон улсын аюулгүй байдлын тогтолцооны түшиг тулгуур учраас иймэрхүү байр суурь нь эцсийн дүндээ дэлхий ертөнцийн тогтвортой байдалд занал учруулж буй хэрэг.
Ноён Трамп энэ долоо хоногт Саудын Араб, Израиль дахь холбоотнуудаа тайвшруулах хэд хэдэн мэдэгдэл хийсэн. Мөн ийм мэдэгдлийг Брюссельд ч хийж болзошгүй байгаа нь нөгөө л урьдчилан тааварлашгүй байдлын илрэл болж чадахаар.
Эдүгээ дэлхий ертөнцөд ноён Трампын тааварлашгүй байдлын гурван түвшинт бэрхшээл тулгараад байна. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн улс төрийн чиг хандлага, хоёрдугаарт, зан авир, гуравдугаарт, үүсгэсэн нөхцөл нь тогтвортой байж чадах, эсэхтэй холбоотой бэрхшээл. Вашингтоныг донсолгож буй дуулиант олон хэрэг явдал ноён Трамп жилийн дараа албан тушаалдаа байж чадах байгаа гэсэн асуулт тавихад хүргэв.
Улс төрийн түвшинд ноён Трамп хэд хэдэн толгой эргэм маневр хийгээд авсан. Тэрбээр Саудын Арабт айлчлах үеэрээ исламын шашныг “дэлхийн агуу шашны нэг” хэмээн мэдэгдэв. Уул нь дөнгөж өмнөхөн нь мань хүн АНУ-д мусульманчуудыг нэвтрүүлэхийг хориглох уриалга гаргаж байсан юм. НАТО ч байдгаа шавхсан эд хэмээн зарлаад байсан хүн дараа нь хэлсэн үгээ үгүйсгэж сууна. Хятадыг дэлхийн валютын зах зээл дээр явуулга үйлдэгч хэмээн хэлж байсан үгээ одоо болохоор буцааж буй бололтой.
Ерөнхийлөгч Ойрхи Дорнодод хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар ярьж байсан. Дараахан нь химийн зэвсэг хэрэглэсэн дэглэмийг залхаахаар Сирийн нутагт пуужингийн цохилт өглөө. Нэг бол Brexit-ийг магтана. Тэгснээ Европын холбоог сайшаана. ОХУ-тай харилцах харилцаа нь бүр толгой эргүүлсэн тоглоом.
Ерөнхийлөгч Обамаг ч холбоотнуудтайгаа тогтвортой харьцаж чадахгүй байна хэмээн шүүмжилж байсан удаатай. Ноён Трамп Саудын Араб, Израилиас аяллаа эхэлж байгаа нь Обамагийн засаг захиргаатай онцгой түнжин муутай хоёр улстай зэрэг холбоо тогтоох оролдлого юм. Саудын Араб, Израиль бол АНУ-ын холбоотнууд дотор ноён Трампын ялалтад баярласан том бус хэсгийг төлөөлж буй хоёр улс. Гэхдээ эдгээр улс ч Цагаан ордны ацалсан байр сууринд дургүйцдэг.
Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг цуцлах талаар ноён Трамп сонгуулийн кампанийнхаа үеэр амласан нь Саудын Арабын удирдлагад огт таалагдаагүй. Эр-Риядад байхдаа Ираны талаар хатуу байр суурь баримтлахаа мэдэгдсэн ч ноён Трамп хэлэлцээрийн нөхцөлийг сахисаар. АНУ-ын Элчин сайдын яамыг Израильд Иерусалимд шилжүүлэх талаар өгсөн амлалтаа янз нь өөрчлөхөөр эргэцүүлж буй бололтой.
Яадаг ч байсан АНУ-ын Ерөнхийлөгч сонгуулийн кампанийн үеэр өгсөн бодлогогүй амлалтуудаасаа няцаж, илүү зөв зүйтэй шийдвэр гаргадаг болж буй бололтой. Гэхдээ л энэ бүхэн АНУ-ын дотоодод төдийгүй гадаадад бүрэлдчихээд байгаа, “үгэнд нь итгэж болохгүй хүн” гэсэн төсөөллийг сарниаж дийлэхгүй.
Цагаан ордноос эрс утгатай “жиргээ” гарах бүрт ноён Трампын хувь хүний онцлог, зан төрхтэй холбоотой эргэлзээ ихэссээр. Энэ удаагийн засаг захиргаанд итгэж болох, эсэхийг шийдэхийн тулд АНУ-ын холбоотон бүр дахин нэг удаа тунгааж байх шаардлагатай тулгарлаа. Ноён Трамп бодлоо хувиргавал яана. Түүний Ерөнхийлөгчийн засаглал сүр дуулиантай нурж унавал Цагаан ордонд хэт ойртсоны төлөөсийг амсахад хүрэх юм биш биз?
Трампын эринд АНУ-ын олон улсын үүрэгтэй холбоотой түвэгтэй асуудал хэдий чинээ их үүснэ, хэт их гүрэнтэй олон улсын тавцанд өрсөлдөгч нар нь үүссэн нөхцөлөөс ашиг хонжоо гаргахаар төдий чинээ чармайна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Зууван танхимд ноён Трамптай уулзах үедээ баяр хөөрөө чүү чамай нууж байлаа. Холбооны мөрдөх товчооны тэргүүнээ “жинхэнэ балай” учраас хөөж орхисон тухайгаа чухам энэ уулзалтын үеэр ноён Трамп зочиндоо ярьсан байж таараад байна. Өрнөд бэрхшээлдээ орооцолдоод завгүй байгаа өнөөгийн нөхцөлийг ашиглан ОХУ байр сууриа Балкан, Ойрхи Дорнодод бэхжүүлж байна.
Вашингтоны эмх замбараагүй, Бээжингийн биедээ эрэмшсэн байдал эрс тэс ялгаа үүсгэж буй нь гайхал төрүүлэх хэмжээнд хүрлээ. Жэймс Комиг халсантай уялдан үүссэн бэрхшээлийг Трампын засаг захиргаа шийдвэрлэхээр сандчиж байх үед БНХАУ-ын дарга Ши Жиньпин эх орондоо 2008 оны Бээжингийн олимпоос хойш цугларч байгаагүй, гадаадын дээд зиндааны олон зочин хүлээж авав. Евразийг хамарсан олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий “Нэг бүс, нэг зам” төсөл Хятадын нийслэлд 100 гаруй улс орны төлөөлөгчийг авчирч чадлаа. Энэхүү аварга санаачилгад багтах төслүүдийн тал нь биелэхэд л Хятад орныг чиглэсэн эдийн засаг, геополитикийн аварга ач холбогдол бүхий дэд бүтцийн сүлжээ үүснэ.
Хятад орны баялаг, алсын хараа, итгэл төгс байдал нь “Азийн зуун”-ы талаар ярих шалтгаан болж хувирлаа. Харин Трампын Ерөнхийлөгчийн засаглал өрнөдийн уналтын бэлгэ тэмдэг болох аюул ёрлож байна.
Гидеон Рахман