БНХАУ-ын хүн амзүйч, бие даасан судлаачийн тооцоог үзвэл, Энэтхэг улс аль хэдийнэ Хятадыг гүйцэж түрүүлэн, дэлхийд хүн амын тоогоор тэргүүлэгч болсон бололтой.
Хятадын эрх баригчид тус улсад 1990-2016 оны хооронд мэндэлсэн иргэдийн тоог даруй 90 саяар хэтрүүлж тооцоолсон хэмээн Висконсин-Мэдисоны их сургуулийн эрдэмтэн И Фусянь үзэж байна. Тооцоонд будлиан үүссэн шалтгаан нь эмэгтэйчүүдийн төрөлтийн хувь хэмжээг хэт өөдрөг тооцсон явдал. Эрх баригчид уг хувь хэмжээг 2015 оны байдлаар нэг эмэгтэй хүнд 1.6 хүүхдээр тооцоолжээ. Хэрэг дээрээ энэ нь 1.05-аас бага байсан болов уу хэмээн ноён И таамаглав. Эрдэмтний таамаг зөв бол Хятадын хүн ам өнгөрсөн оны эцэст 1.29 тэрбумд хүрсэн хэрэг. Энэ нь эрх баригчдаас гаргасан 1.38 тэрбум гэсэн албан ёсны тооноос бага байгаа юм. Харин Энэтхэгийн хүн амыг эрх баригчид нь 1.33 тэрбум хэмээн тооцоолдог.
Ноён И Фусянийн судалгааг энэ долоо хоногт Бээжин хотноо эрдэмтдэд танилцуулсан нь Хятадын бодлого тодорхойлогчид хүн ам зүйн хямралаас үүдэлтэй бэрхшээлийг шийдвэрлэх гарц хайж буйн илрэл юм. Хятад орны хөдөлмөрийн насны хүн ам 2012 онд анх удаа цөөрсөн цагаас эхлэн жил бүр зогсолтгүй буурсаар. Тус улс “баяжиж амжихаасаа өмнө хөгшрөх” аюултай тулгарлаа. “Энэтхэгийн хүн амтай холбоотой тоо баримтыг би хараахан судлаагүй.
Энэтхэгийн хүн ам одоо Хятадынхыг давчихааргүй байгаа бол удахгүй давна. Цаашид бүр ч ихсэнэ” хэмээн эрдэмтэн өгүүлж байна.
Ноён И БНХАУ-д 1980-аад оны эхэн үеэс 2015 он хүртэл үргэлжилсэн “Нэг хүүхэд” хэмээх маргаантай бодлогыг эртнээс шүүмжилж иржээ. Тэрбээр 2007 онд хэвлүүлсэн “Хоосон үүртэй том улс” (Big Country with an Empty Nest) номдоо ХКН-ын бодлого төлөвлөгчдөөс үүдэлтэй Мальтусын айдас ор үндэсгүй талаар тайлбарласан юм.
Нэг хүүхдийн бодлогоос шалтгаалан БНХАУ “Льюисийн эргэлтийн цэг”-т очих хурдац эрс түргэссэн хэмээх тайлбарыг эдүгээ Хятадын албаны хүмүүс, эрдэмтдийн дийлэнх нь зөвшөөрдөг. Аливаа улс орны хөдөө нутгийн ажиллах хүчний илүүдэл шавхагдмагц цалингийн өсөлт эрс хурдасдаг үе эхэлдэг тухай “Льюисийн эргэлтийн цэг” гэсэн тодорхойлолтыг 1954 онд эдийн засагч Артур Льюис анх дэвшүүлсэн юм.
Нэг хүүхдийн бодлого хэрэгжээгүйсэн бол Хятадын хүн амын өсөлт 2040 онд 1.6 тэрбум буюу оргилдоо хүрч, хүн ам зүйн ноогдол ашгаа хавьгүй урт хугацаанд эдлэх бололцоотой байх байлаа.
БНХАУ-ын Засгийн газар ноён И Фусянийн байр суурийг олон жилийн турш үл таашааж ирсэн юм. Түүний хэвлүүлсэн ном 2013 он хүртэл Хятадад хориотой байв. Эрх баригчид нэг хүүхдийн бодлогын сөрөг үр дагаврыг хожуу ухаармагцаа АНУ-д ажиллаж амьдардаг эрдэмтнийхээ үгэнд нааштай хандах болжээ.
Хятадын эрх баригчид Хайнань арлын Боаод гуравдугаар сард болсон Азийн чуулга уулзалтад оролцуулахаар ноён И Фусянийг нисэх онгоцны бизнес зэрэглэлийн суудалд суулган залж авчирсан.
Нэг хүүхдийн бодлогын үед үндэсний цөөнх, хөдөө нутгийн зарим айл өрхөд эхний хүүхэд охин байх тохиолдолд хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрдөг байв. Бусад тохиолдолд хань үндэстэн айл ердөө ганц хүүхэд төрүүлэх эрх эдэлнэ. Хоёр жилийн өмнөөс энэхүү хязгаарлалтыг халж, хятад гэр бүлд хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрөх болжээ.
Нэг хүүхдийн бодлогыг орон нутгийн эрх баригчид хүчээр хэрэгжүүлж, оройтсон хойно албадан үр хөндөх, нөхөн үржих чадваргүй болгох арга хэмжээ авах нь нийтлэг байсан юм.
Том Митчелл