Тагнуулын төв газрын дарга асан Жон Бреннан мягмар гарагт конгресст өгсөн мэдүүлэгтээ Оросын тагнуулын албад өнгөрсөн оны сонгуулийн сурталчилгааны үеэр Дональд Трампын туслахуудыг элсүүлсэн байж магадгүй хэмээн сэтгэл түгшиж байснаа хүлээжээ. Тэрбээр төлөөлөгчдийн танхимын тагнуулын хороонд хэлсэн үгэндээ “Намайг нэгдүгээр сарын 20-нд огцруулах үед шийдэгдээгүй асуудал байсан... Оросууд сурталчилгаанд оролцогчдыг талдаа татахад амжилтад хүрсэн эсэх, сайн дураар буюу албадах аргаар уу гэх мэт” хэмээн тэмдэглэжээ.
ТТГ-ын дарга болохоосоо өмнө Барак Обамагийн зөвлөх байсан ноён Бреннан цааш нь Трампын баг болон Оросын хоорондын холбооны талаар Холбооны мөрдөх товчооны мөрдөн байцаалт “сайн үндэслэлтэй” гэж онцолсон байна. Өнгөрсөн долоо хоногт Шүүх яам хуучин ХМТ- ны босс асан Роберт Мюллерийг бие даасан мөрдөн байцаалтын ахлагчаар томилсон. Ерөнхийлөгч Трамп уг асуудлаар мөрдөлтийг зогсоохыг албаныханд шахалт үзүүлсэн тухай мэдээ тараад буй. Тухайлбал, АНУ-ын үндэсний тагнуулын албадын тэргүүн Дэн Коэтс Трампын зүгээс ХМТ-ны мөрдөлтийн хүрээг багасгах хүсэлт ирсэн талаар тайлбар өгөхөөс татгалзсан юм. Тэрбээр сенатын зэвсэгт хүчний хороонд үг хэлэхдээ “Энэ талаар нийтийн өмнө тайлбар өгөх нь зохимжгүй” хэмээн өгүүлжээ.
Washington Post сонинд Ерөнхийлөгч ноён Коэтс болон Үндэсний аюулаас хамгаалах агентлагийн тэргүүн адмирал Майкл Рожерс нарт хандаж, түүний сурталчилгаа Оростой холбоогүйг мэдэгдэх хүсэлт тавьсан аж. Цагаан ордон ийнхүү шуугианд нэрвэгдэн импичментийн асуудал сөхөгдсөнийг Ерөнхийлөгч асан Ричард Никсоны Уотергейтийн хэрэгтэй адилтгаж байгаа юм. Гэвч засаг захиргааны төлөөлөгч мягмар гарагийн хэлэлцүүлгийн талаар “Мөрдөн байцаалт жил үргэлжилж байгаа ч Орос, Трампын холбоог нотлох баримт алга” хэмээн мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын оролцоог тойрсон дуулианы улмаас ХМТ-ны захирал Жеймс Коми ажлаасаа халагдсан. Шалтгааныг нь Хиллари Клинтоны хувийн мэйлийг шалгасан хэрэгтэй холбон тайлбарлаж байв. Гэвч ноён Трамп туслахуудынхаа тайлбартай зөрчилдөж, Оросын явдлаас болсон мэтээр ярьжээ. Ерөнхийлөгч хувийн уулзалтын үеэр Комид шахалт үзүүлж, сурталчилгааных нь зөвлөх асан Майкл Флиннийг байцаалтаас чөлөөлөх санал тавьсан тухай мэдээ тарсан нь бас гал дээр тос хийхтэй адил болсон байна. Флиннийг Цагаан ордны зөвлөхөөр томилоод байсан авч сар хүрэлгүй Оросын Элчин сайдтай уулзсан тухайгаа ташаа мэдээлсэн гэдэг шалтгаанаар халахад хүрсэн билээ.
Ноён Мюллерийг мөрдөн байцаалтын ахлагчаар томилсны дараа Ерөнхийлөгч энэхүү шуугианыг “шулам ангуучлах” хэмээн нэрлэжээ. Трамп Оросын Гадаад хэргийн сайд Лавровтой уулзах үедээ ноён Комийг хатуу самар хэмээн нэрлээд түүнийг халсан нь Оросын талаарх дарамтыг зөөлрүүлнэ гэж хэлсэн тухай мэдээлэл алдагдаж, New York Times сонинд нийтлэгдэв. Ерөнхийлөгчийг Оросын сайдад алан хядагчдын дунд нэвтэрсэн тагнуулын нууц мэдээ задруулсан хэмээн буруутгасан байна. Трамп даваа гарагт Тель Авивт айлчлахдаа “Оросуудтай ярилцахдаа би Израилийн тухай үг хэлээгүй” гэсэн нь Израилийн тагнуулд ажилладаг мэдээлэгчийг задруулаагүй шүү хэмээн өөрийгөө зөвтгөж байгаа мэт сонсогдсоныг сэтгүүлчид шүүмжлэн бичжээ.
Төлөөлөгчдийн танхимд болсон хэлэлцүүлэг дээр ноён Бреннан тагнуулын мэдээллийн эх сурвалжийг задруулах нь маш хортойг онцлоод задруулагчийг заавал илрүүлэх ёстой гэжээ. Гэхдээ ноён Трампын хувьд нууцыг хуваалцах тухай хоёр протоколыг зөрчсөн байж болзошгүйг сануулсан байна. Бреннан АНУ-ын тагнуулын албад гадаадын тагнуулын албадтай нууцаа солилцдог болохоос айлчлалаар ирсэн сайдад мэдээлэл өгдөггүй хэмээн онцлоод мэдээлэл хуваалцах бол эх сурвалж болох байгууллагаас нь зөвшөөрөл авах ёстой байдаг гэжээ.
Деметри Севастопуло