УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Элчин сайдаар Л.Пүрэвсүрэнг,
- Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар А.Баттөрийг ,
- Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг,
- Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг,
- Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар Ё.Отгонбаярыг,
- Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайдаар Д.Ганбатыг томилуулахаар гишүүд олонх санал нэгдлээ.
Сонирхуулахад чуулганы хуралдааны үеэр гишүүдийн зүгээс Л.Пүрэвсүрэнг Элчин сайдаар томилж болохгүй гэсэн байр сууриа хүчтэй илэрхийлсэн юм. Санал хураалт явуулахад гишүүдийн 39 хувь нь эсэргүүцэж, 68 хувь нь дэмжсэн байна.
Харин БСШУЯ-ны дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-ын Элчин сайдаар томилохыг гишүүд 100 хувь санал нэгтэйгээр дэмжихээс гадна алга ташин баяр хүргэлээ.