Монгол Улсад хэрэгжүүлэх Олон Улсын валютын сангийн хөтөлбөрийн талаар Сангийн яам, ОУВС болон Монголбанкнаас мэдээлэл хийж байна.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон талаар мэдээлэхдээ:
"ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр буюу Монголын цагаар 04:00 цагт хуралдаж гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зээл авах тухай Монгол Улсын хүсэлтийг өнөөдөр хэлэлцэн баталлаа.
Эхний ээлжинд 38,6 сая ам.доллар ойрын хугацаанд Монголд орж ирнэ.
Ингэснээр Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 314,5054 зээлжих тусгай эрх /ойролцоогоор 434,3 сая ам. доллар буюу Монгол Улсын валютын 435 хувьтай тэнцэх хэмжээ/ -ийн санхүүжилтээр дэмжихээр боллоо.
Зөвхөн ОУВС-аас ойролцоогоор 434,3 сая ам доллларын санхүүжилтээр дэмжих бөгөөд эхний ээлжинд 27,9560 сая ЗГЭ буюу 38,6 сая ам.долларын санхүүжилт ойрын хугацаанд Монголд орж ирнэ.
Бусад түншүүд, тэр дундаа Азийн хөгжлийн Банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ төсвийн болоод төслийн санхүүжилтээр дэмжлэг үзүүлэхээ амласан бол Хятадын Ардын банк Монголбанктай байгуулсан своп шугамын хугацааг сунгахыг зөвшөөрснөөр нийтдээ 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдэж байна.
Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг тогтворжуулж, итгэл найдварыг сэргээн, эдийн засгийг эрүүлжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх явдал юм.
Монгол Улсад эдийн засгийн ногоон гэрэл аслаа" гээд "Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн эгзэгтэй үед биднийг дэмжиж ажилласан олон улсын түншүүддээ талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Мөн уужуу ухаанаар хандаж, Монгол улсын цаашдын хөгжлийн төлөө зүтгэж буй ард иргэддээ талархал илэрхийлье" гэлээ.