Ливийн дүрвэгсдийг тээвэрлэж явсан завь замдаа хазайсны улмаас аврах хантаазгүй байсан 200 гаруй иргэд далайд унаж, 30 гаруй нь живж амиа алдсан байна. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан талаар Ройтерс агентлаг мэдээлж байна.
Европын холбооны болон хэд хэдэн худалдааны усан онгоц далайд унасан иргэдийг аврах үйл ажиллагаанд оролцсон байна.
Дүрвэгсдийг хууль бусаар зөөж явсан завин дээр 500 орчим хүн байсан ба хэтэрхий олон хүн тээвэрлэж явсан завь гэнэт нэг тал руугаа хазайснаас болж 200 гаруй хүн далайд унасан байна. Далайд унасан дүрвэгсдийн ихэнх нь хүүхдүүд байсан хэмээн аврагчид ярьсан байна.
Америкийн бизнес эрхлэгч Крис Катрамбөүний гэргийн хамт 2014 онд Мальт улсад үүсгэн байгуулсан хүмүүнлэгийн тусламжийн байгууллагын усан онгоцууд аврах ажиллагаанд мөн оролцсон байна. Тэрээр болсон үйл явдлыг утасныхаа камерт буулган өөрийн твиттер хуудаснаа, “Энэ бол аймшгийн киноны зураг авалт биш Европын босгон дээрх бодит эмгэнэл.” хэмээн бичиж нийтэлсэн байна.
Түүнчлэн аврах ажиллагаанд худалдааны усан онгоцнууд болон Испанийн цэргийн хөлөг онгоц, Италийн тэнгисийн цэрэг болон эргийн хамгаалалтынхан оролцож, тухайн бүсэд нийт 1700 орчим дүрвэгсдийг тээвэрлэж яваа арав гаруй завинд хүрч очихоор ажилласан байна.
Он гарснаас хойш газрын дундах тэнгисээр дамжин, жижиг хийлдэг завь болон загасчдын завиар хууль бусаар хил нэвтрэхийг оролдсон нийт 50 мянган дүрвэгсдийг авраад байгаа аж. Өнгөрсөн жил 181 мянган дүрвэгсдийг аварсан бол энэ жил энэ тоо 200 мянгад хүрэх төлөвтэй байна.
Энэ жил л гэхэд одоогийн байдлаар Африк болон Ойрхи Дорнод дахь өлсгөлөн болон ядуурал, дайн байлдаанаас дүрвэсэн иргэдийн 1360 нь далайд амь үрэгдээд байгаа ба Газрын дундад тэнгис нь дүрвэгсдийн хувьд хамгийн эрсдэлтэй, олон хүний амийг авч одсон зам болоод байна.
Европын холбооноос Ливийн эргийн хамгаалалтыг сайжруулахыг шаардаж байгаа ч үүнийг хүний эрхийн байгууллагууд эрс эсэргүүцэж байгаа юм. Тэдний мэдээлж байгаагаар дүрвэгсэд Ливид эрүүдэн шүүлт, бэлгийн хүчирхийлэл, боолчлолд хүртэл өртдөг гэнэ.