Улс оронд өнөөдөр өрнөсөн үйл явдлын хураангуйг хүргэж байна.
-Монгол Улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр "Эдийн засагт ногоон гэрэл аслаа" гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.
-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Швейцарь, Франц, Япон, Герман, АНУ, Канад улсад суух Элчин сайдуудыг томилохыг дэмжлээ.
-Засгийн газраас жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийн бямба гарагийг “Хөрс хамгаалах үндэсний өдөр” болгохоор тогтлоо.
-ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээр эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкинд орж ирлээ.
-Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 5-наас 8-ныг хүртэл хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийж, шаардлага хангасанд нь үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-Хуучин царцаа ногоон буюу "АН-2"-ийн шинэчилсэн загвар "ТВС-2МС" онгоц өчигдөр амжилттай газардлаа.
-Гурилан бүтээгдэхүүн идэхээр таны цээж хорсдог уу? Хэрэв тийм бол энэ нь Улаан хоолойн сөргөө өвчний шинж юм.
-0-5 настай хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь ротавирус бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эндээс унших боломжтой.
-БНХАУ-ын иргэн эмэгтэй дунд сургуулийн гурван охиныг дагуулж явсныг Цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ.
ДЭЛХИЙД
-Ливийн дүрвэгсдийг тээвэрлэж явсан завь замаасаа хазайсны улмаас аврах хантаазгүй байсан 200 гаруй иргэн далайд унаж, 30 гаруй нь живж амиа алдсан бөгөөд амиа алдсан иргэдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
-Дэлхийг цаашид илүү ихээр өөрчилж, хүн төрөлхтнийг халамжлах олон гайхалтай технологиудаас долоог нь сонирхоорой.
-Энэ оны эхний гурван сард Японы эдийн засаг 0.5 хувь буюу тооцоолж байснаас илүү хурдацтай өсч, өсөлтийн жилийн түвшин 2.2 хувь болсон нь нэг жилийн хугацаанд хамгийн хурдан өссөн үзүүлэлт болжээ.
-АНУ-ын батлан хамгаалах салбар дэлхийн тойрог замд нэгэн зэрэг олон тооны хиймэл дагуул байршуулах боломжтой хөлөг захиалсныг Боинг компани бүтээхээр болсон байна.