“Ахиллис Монгол” олон улсын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын гүйлтийн тэмцээнийг “Бид зөв үлгэрлэвэл тэд зөв хөгжинө” гэсэн уриан дор 2017 оны тавдугаар сарын 21-ний ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээг “М-Си-Эс Эстэйтс” ХХК нийгмийн хариуцлагат ээлжит ажлынхаа хүрээнд ивээн тэтгэгч байгууллагаар дэмжин оролцлоо.
“Багачуудын гүйлт 2017” арга хэмжээнд нийслэлийн 25, 29, 55, 63, 70, 116-дугаар тусгай сургуулиудын 500 гаруй хүүхэд оролцсон юм. Биеийн тамир, эрүүл амьдралын хэв маяг, зөв зан үйлийг төлөвшүүлэх замаар хүүхдийг өөртөө итгэлтэй болгож, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь хүн өөрийгөө дайчилж чадсанаар юуг ч даван туулж чаддаг, хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл бол хүүхэд залуучуудын хувьд хөгжлийх нь хувьд бэрхшээл биш гэдгийг ойлгуулж чадсан чухал ач холбогдолтой байлаа.
Бэрхшээл бүрийн цаана маш олон боломж байдаг гэдгийг ойлгосон эдгээр бяцхан хүүхдийн зүрхэнд маш том зорилго, тэмүүлэл, мөрөөдөл дүрэлзэж байдаг. Тиймээс ч тэд тэр сайхан бүхэндээ хүрэхийн тулд бие мах бодь, хэл яриа, хараа, сонсголын бэрхшээлийг үл тоон тэд урагш тэмүүлэн гүйж байна.
Тэдний сайхан мөрөөдөл бүхнийг биелүүлэх гүүр нь болж, хөгжлийн бэрхшээлтэй бүхий л хүнд хандах хандлагыг эергээр өөрчлөхийн тулд “М-Си-Эс Эстэйтс” ХХК-ийн ах, эгч нар нь нэгдэн дуу хоолойгоо хүргэж байна.