“Гадаадын жуулчдын хөтөч бэлтгэх” үнэ төлбөргүй сургалт өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд 15:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн сургалтад тодорхой хэмжээний гадаад хэлний мэдлэгтэй 300 хүн хамрагдах гэнэ.
Мэдээллээ монгол хэлээр өгөх бөгөөд нийт тав хоног буюу зургаадугаар сарын 2-ныг дуустал үргэлжлэх юм.
Энэхүү сургалтаар хөтөч тайлбарлагчийн эрх олгох бус, анхан шатны мэдлэг олгох юм байна.
Нийт 600 гаруй хүн бүртгүүлснээс анкетын шалгуураар 300 хүнийг сургалтад хамруулахаар болсон байна. Сургалтанд хамрагдах иргэнд бүртгэлийг нь баталгаажуулсан тухай цахим шуудан илгээсэн байна.
Дээрх мэдээллийг өгсөн Нийслэлийн аялал жуулчлалын газрын Статистик, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Ербахыт:
"Хөтөч, тайлбарлагч бэлдэх сургалт хамгийн багадаа 30 хоног үргэлжилдэг. Энэ зун Улаанбаатар хотод хоёр ч том арга хэмжээ болно. Зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд 3000 хүн ирэх JCI байгууллагын Ази-Номхон далайн бүс нутгийн чуулган болно.
Долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Скаутын Жемборигийн арга хэмжээнүүд болно. Тэрний хүрээнд гаднын улс орноос олон зочид төлөөлөгч ирэх учраас сайн дурынхныг бэлдэх шаардлагатай байна. Тиймээс хөтөч тайлбарлагчийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна" гэлээ.
Сургалтын агуулга:
- Хөтөч хүний үүрэг, ажлын байрны тодорхойлолт, ур чадвар, эзэмших ёстой техник
- Жуулчинтай харьцах арга барил, орон орны жуулчны соёлын ялгаа
- Аяллын виз, хөтчийн анхаарах зүйлс
- Дугуйн, уулын, майхантай, явган аялал гэх мэт аяллын 10 төрлийг тус бүрд нь заана
- Монгол орны аялал жуулчлалын үзмэрүүд, ахуйн соёл, уламжлал, зан заншил
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан дээрх сургалтыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулж буй.