Гандан орчмын газрыг чөлөөлж, Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл аялал жуулчлалын бүс байгуулах "Гандан Хүрээ гудамж" төслийн талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцуулжээ.
"Гандан Хүрээ гудамж" төсөл нь уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан 1,9 га талбай бүхий 4 давхар 1500-1700 м.кв
- үйлчилгээ,
- орон сууцны барилга,
- дурсгал шашны эртний эдлэлийн дэлгүүр,
- лааны тосон музей,
- хүрээ соёлыг харуулсан уламжлалт
- монгол хоолны газар зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар хорооллыг хуучны уламжлалт хэв маягийг шинэ орчин үеийн хэв шинжтэй хослуулан хэрэгжүүлэхээр болжээ.
Гандантэгчэнлэн хийдийн хувьд Улаанбаатар хотын төв хэсэг байрладаг бөгөөд ард иргэдийн шашин соёл оюун ухааны төв болсон бүс юм. Иймээс Гандантэгчэнлэн хийд орчмын бүсэд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогц жишиг бүхий гудамжийг бүтээн байгуулах юм.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд
"Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ гудамж маань Улаанбаатар хотын шашин, соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын төв болон өргөжих юм. Энэ ажлыг эхлүүлэхэд оршин суугчид болон газар зохион байгуулалтын ажилд хүндрэлтэй тал бий.
68 айл тус төсөлд хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 25 айл түр оршин суух байрандаа нүүж оржээ.
Учир нь Гандан орчмын газар нь их үнэтэй газарт тооцогддог тул хувийн компаниуд худалдан авч Нийслэлд өндөр үнээр зарах сонирхолтой байдаг. Харин оршин суугч иргэдийн хувьд сайхан орчинд амьдрах хүсэлтэй байдаг.
Тиймээс бид иргэдийн санаачилга дээр тулгуурлаж, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглаж иргэдээ орлоготой болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна." хэмээлээ.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар:
"Тус аялал жуулчлалын бүс нь газар зүйн хувьд Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл үргэлжлэх бөгөөд 2018-2019 онд бүрэн ашиглалтад орно" гэжээ.
Газар чөлөөлөхтэй холбоотойгоор асуудлууд гарах ч жишиг гудамж нь өөрөө иргэдэд итгэл болох юм. Гандангийн газар чөлөөлсөн иргэдэд Нийслэлийн зүгээс түр оршин суух байрыг гаргаж өгөөд явж байна. 68 айл тус төсөлд хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 25 айл түр оршин суух байрандаа нүүж оржээ. Төсөл хэрэгжиж дууссаны дараа иргэд тухайн газарт баригдсан байранд орох талаар гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.