Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт боллоо.
Уулзалтаар хоёр талын консулын харилцааг хөгжүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын нийгмийн даатгал, визийн асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын дүнгээр Чехийн тал удахгүй Улаанбаатар хотноо виз мэдүүлэх төвийг нээхээ мэдэгдсэн байна. Ингэснээр Чех болон Шенгений бүсийн зарим оронд богино хугацаагаар зорчих виз мэдүүлэх ажиллагаа хялбарших юм.
Түүнчлэн хоёр тал нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг тохиролцож, гарын үсэг зурах дотоодын процедураа ойрын хугацаанд эхлүүлэхээр болжээ. Тус хэлэлцээрийг байгуулснаар Чех улсад хөдөлмөр эрхэлж буй манай улсын иргэд гадаадад ажилласан хугацааныхаа тэтгэврийг бүрэн тогтоолгох боломжтой болно.
Консулын зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Чехийн талаас Эрх зүй, консулын асуудал хариуцсан асуудал дэд сайд Мартин Смолек нар тус тус тэргүүлж оролцов.