Өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн нэг том хүчин зүйл нь Автомашин байв. Карл Бенз шатахуунаар ажилладаг машин бүтээж, хэд хэдэн хувийг үйлдвэрлэснээр автомашины хөгжил эхэлсэн түүхтэй. Мориор олон өдөр явж хүрэх газрыг машинаар ганцхан өдөрт явж хүрдэг болов.
Гэвч нөгөө талд нь өдөр тутам бид замын түгжрэлд зогсож, ууртай жолооч нартай тааралдах болсон төдийгүй жил тутам олон сая хүний аминд хүрэх шалтгаан нь автомашин болжээ.
Хүн анх морь унаж эхэлсэн мөчөөс л нисдэг байгаасай гэж мөрөөддөг байсан бол автомашин ч мөн энэ л замналаар “давхиж” явна. Харин удахгүй тэр зорилгодоо хүрэх гэж байна.
#1 Бүрэн автомат болох анхны алхам...
Google, Tesla, Uber гээд олон компани 1997 онд Toyota Prius хэмээх технологийн дэвшил болсон машиныг танилцуулж байхад сураггүй байлаа. Гэхдээ өнөөдөр дээрх гурван компани автомашины салбарт асар их хөрөнгө зарцуулж, машинтай холбоотой мэдээллийн нэг хэсэг болох болжээ.
Ялангуяа Google, Tesla хоёр өөрийгөө жолооддог машиныг хөгжүүлж, туршилт хийсээр хэдэн жилийг үдсэн байхад Uber компани тун саяхан Питтсбург хотод ийм машин хөгжүүлэх Судалгаа, хөгжүүлэлтийн төвөө нээсэн.
Ингээд өөрийгөө жолооддог машинууд хэрэглээнд нэвтэрснээр хүний хүчин зүйлээс үүдэлтэй ослын хэмжээ олон хувиар буурна гэж тооцжээ. Хэдийгээр 2020 оноос ийм төрлийн машинд хэрэглээнд нэвтэрлээ ч гэсэн бид бүгд машин барихаа болих хүртэл багаар бодоход 15-20 жил шаардагдана.
Автомашин үйлдвэрлэгчид аль 1990-ээд оноос хагас автоматжуулсан технологийг машинд нэвтрүүлж эхэлжээ. Хурдаа тогтмол хадгалах, урд яваа машинаас тодорхой зай барих, зогсоолд зогсох гэх мэт.
Зарим нэг нь бүр саад гарч ирэхэд хурдаа сааж, бүрэн зогсох хүртэл технологитой болсон. Сонирхуулахад 2017 оны Mercedes Benz загвар гэхэд эргэх дохио өгснөөс хоёр секундийн дараа өөрөө эгнээ солих горимтой болжээ.
Энэ мэтээр ойрын хугацаанд шинэ машинууд ослыг урьдчилан таамаглах мэтээр өөрийгөө жолоодох ирээдүй рүү бага багаар дөхсөөр. Бүр ослоос урьдчилан сэргийлж, жолоочийн биеийн байдал тавгүйтэхэд замаас гарч зогсдог ч болохыг үгүйсгэхгүй.
#2 Том дэвшил...
Уламжлалт автомашин үйлдвэрлэгчид хагас автомат горимыг бага багаар нэмж байгаа бол Tesla компани бүхнийг түргэвчилж, илүү дэвшилттэй технологийг нэвтрүүлсээр. 2015 онд гэхэд компанийн Model S загварын он залуу хувилбарууд нь үйлдлийн системийн шинэчлэлээр “Autopilot” горимыг нэмсэн.
Хурдны зам дээр машин ихэнх тохиолдолд өөрийгөө жолоодох чадвартай болсон бөгөөд жолооч шаардлагатай үед жолоодлогыг гартаа авч болно. Жишээ нь машин жолоочийн хүсээгүй үйлдлийг хийх гэж байвал жолооч зөв болгож чадна гэсэн үг.
Ингэснээр жолоочийн юу хүсэж байгаа, хаашаа явж байгаа зэргийг бага багаар суралцсаар машин нэг л өдөр “Ажил руу” гэхэд хамгийн түгжрэл багатай замаар, хамгийн хурдан, аюулгүй очдог болно.
Үүний нэг илрэл нь Tesla 2016 оны эхээр “Summon” гэдэг горимыг нэмсэн явдал юм. Машин зогсоолд зогсож байгаа өөрөө асаж, жолоочийн гэрийн үүдэнд ирдэг болжээ.
#3 Машинууд хоорондоо “ярилцаж” эхэллээ...
Waze тэргүүтэй аппликейшний тусламжтай жолооч нар ослын газрын мэдээлэл, түгжрэл зэргийг бусад жолооч нарт мэдээлэх боломжтой болсон. Тэгвэл машинууд тун удахгүй ийм болно. Машин машинтайгаа харилцсанаар хүн харах боломжгүй булангийн цаана байгаа машин эргэж орж ирэх гэж байгааг таны унаж яваа машин мэддэг болох юм.
Машин өөрийнхөө хурд, чиглэл, дараагийн үйлдлийг бүгдийг бусад машинуудад мэдээлэхийн зэрэгцээ бусад машин мэдээллийг мөн хүлээн авна. Ингээд автомашины ослын хувь хэмжээ үнэмлэхүй буурах бололцоотой.
#4 Машин дотроо ажлаа хийж, сайхан амар...
Хол газар машин барьж явна гэдэг зарим тохиолдолд зугаатай хэдий ч, амаргүй ажил. Өнөөдөр зарим хүмүүс зөвхөн ажил, гэр хоёрын хооронд явахдаа л өдөрт 2-3 цагийг зарцуулдаг болсон. Тэгвэл машин өөрийгөө жолооддог болж, ямар ч эрсдэл гаргахгүй болсноор машин дотроо бид өөр зүйлс хийх боломж бүрдэнэ.
Жолоочийн анхаарлыг сарниулах тухай санаа зовох ч шаардлагагүй. Ажлаа хийнэ, амарч авна. Ингээд зуу гаруй жилийн турш огтхон ч өөрчлөгдөөгүй машины дотоод зохион байгуулалтыг эрс шинэчлэх боломжтой болно.
Хамгийн гол нь энэ бүхний эцэст машин эзэмшинэ гэдэг ойлголт бага багаар устаж үгүй болох юм. Машин худалдаж авахын оронд зөвхөн өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан машин түрээслэх үйлчилгээг хүмүүс илүүд үзэж эхэлнэ.
Автомашинууд өдрийг зогсоолд, шөнийг гараашт өнгөрүүлэх шаардлагагүй болсноор байнгын идэвхтэй ажиллаж, хотын ихэнх зайг эзэлдэг машинд зориулсан байгууламжууд үгүй болно. Бүр машинууд өөрсдийгөө жолоодож, хоорондоо харилцдаг болсноор гэрлэн дохио ч хэрэггүй болох юм.
#5 Харин нисдэг машинууд хаана байна?
Хүн төрөлхтөн аль эртнээс л нисэхийг хүсдэг байв. Морь унаж мэдэхгүй байхдаа шувуу шиг дүүлэхийг, морьтой болоод нисдэг морьтой болохыг, машинтай болоод нисдэг машинтай болохыг хүсэх болжээ.
Хүн төрөлхтөн эхлээд машин өөрөө бүхнийг хийдэг болсны дараа л нисдэг машинд сууж болно
1926 Хенри Форд дэлхийн анхны хувийн нисэх онгоцнуудын нэгийг танилцуулсан нь яагаад ч юм хүн төрөлхтөн тун удахгүй машинаараа нисдэг болохын зөгнөл болсон юм.
Гэхдээ бараг зуун жилийн дараа ч бидэнд нисдэг машин байхгүй хэвээр. Машинууд илүү олон зүйлийг өөртөө агуулдаг болсон ч нисэж чадахгүй.
Цөөн хэдэн компани л энэ чиглэлээр ажиллаж, өдөр тутам машин шиг унаж, хүсвэл нисэж болдог загвар туршиж байна. Ганц нэг нь урьдчилсан захиалга авч, ойрын хугацаанд хэрэглэгчдэд хүргэнэ гэж амлаж байгааг эс тооцвол ийм машин байхгүй.
Дээрээс нь хэдэн зуун мянган доллароор үнэлэгдэх учраас өнөөдөр, маргаашдаа нисдэг машин баячуудын Bentley, Lamborghini-ийн өөр нэгэн хувилбар болохоос бусдаар энгийн хэрэглээнд нэвтрэх бас л болоогүй.
ГЭХДЭЭ. Асфальтан зам дээр осол гаргахгүй явж чадахгүй байгаа хүн төрөлхтөн эхлээд машин өөрөө бүхнийг хийдэг болсны дараа л нисдэг машинд сууж болно. Тэрнээс биш одоо байгаа хэвээрээ машин нь нисдэг болчихвол жил тутам амиа алдаж буй олон сая хүний тоо хэд дахин нэмэгдэх эрсдэл бий.