Тохуутай, хэвийн бус Жэймс Бондын дүр бүтээж, алдарт фрэнчайзад нэг тэрбум гаруй ам.долларын орлого оруулсан Сэр Рожер Мүүр Швейцарь улсад 89 насандаа таалал төгсөв. Цагдаагийн хүү Мүүр 1927 онд Стоквэллд мэндэлжээ. Хүүхэлдэйн киноны студиэс халагдсаныхаа дараа тэрбээр Лондоны Драмын урлагийн академид суралцаж байгаад дүрэмт хувцас зохиод байсан тул цэргийн албанд элссэн байна.
Түүний бүтээсэн Бондын дүр унтлагын өрөөний үзэгдлээр эхэлдэг бол сүүлийн долоон Бонд нь шүршүүр бүхий үзэгдлээр төгсдөг. Энэ нь эмэгтэйчүүдийн сэтгүүлд загвар өмсөгчөөр урлагийн амьдралын гараагаа эхэлж, улмаар 1958 оны Ivanhoe телевизийн цувралаас авахуулаад 1997 оны Spice Girls кино хүртэлх уран бүтээлийн түүхийнх нь илэрхийлэл болж чадахаар.
The Saint киноны плэйбой, хулгайч Саймон Темплар, The Persuaders! киноны плэйбой, нууц ажилтан Лорд Брэт Синклер зэрэг өөрийн гэсэн бодолтой, эелдэг, эсрэг хүйсийнхэндээ байнга амжилт олдог дүр бүтээсээр залхсан Мүүр амьдралд нь эргэлт болсон чухал дүрд нэлээд хожуу тоглосон юм. Түүний бүтээгээд байсан дүрүүд нь Иэн Флэмингийн зохиолын гол баатар, Британийн тагнуулчид тоглох бэлтгэл төдий байсан юмсанж.
Уг дүрд тоглохоор туршилтын зураг авах үеэр Мүүр тагнуулчийн роман дахь гол баатрынхаа дүрийг ойлгосонгүй. “Номд нь олигтой ойлгогдох юм бараг байхгүй. Хүн алахдаа баясаад байдаггүй. Тэгсэн мөртлөө хэрэг нь гарвал омог бардам хороож орхидог дүр. Би ч үүнд нь нийцүүлж тоглосон” хэмээн тэрбээр хожим өгсөн ярилцлагадаа тайлбарласан байдаг. Хэрэг дээрээ энэхүү хялбар томъёолол 1970-аад оны эхэн үеийн Live and Let Die-аас 1980-аад оны дунд үеийн A View to a Kill хүртэлх олон кинонд хавьгүй баялаг өнгө, нарийн утга агуулгатай болж баяжсан юм. Дэлгэцнээ 007 тагнуулчийн дүр бүтээсэн долоон жүжигчнээс Бондод хамгийн олон тоглосон нь Рожер Мүүр.
Матар дууриалгасан шумбах өмсгөл өмссөн тагнуулчаас эхлээд агаарын дэрт усан онгоцоор Венецийг туулж буй дүрээс нь харахад Мүүр дүрдээ хөнгөн, чөлөөтэй ханддаг байжээ. Чухам энэхүү хөнгөн, чөлөөтэй шинж нь Муурийн 007-г түүний анд Шон Коннеригийн тоглосон харгис хэрцгий, анхны 007-гоос эрс ялгаж өгдөг. Мүүрийн Бондод байдаг онцгой алдартай нэг зүйл бол гол баатар дурлан тачаахаас үл итгэн эргэлзэх хүртэлх сэтгэлийн бүх хөдөлгөөнөө өрөөсөн хөмсгөө өргөх маягаар илэрхийлдэг явдал.
Хожим Бондын ээлжит Octopussy кинонд тоглох үеэрээ Энэтхэг хүүхдүүдийн хэт ядуу байдлыг ойлгосон Мүүр дэлгэцийн амьдралаас холдсон хойноо юу хийх ёстойгоо ойлгов. Тэрбээр өөрийн анд найз Одри Хэпбернийн хүсэлтээр UNICEF-ийн элч болжээ. UNICEF-д ажилласан гавьяаг нь үнэлэн түүнийг 2003 онд рыцарь болгосон юм.
Амьдралдаа дөрвөнтөө гэрлэсэн тэрбээр хорт хавдартай богинохон тэмцээд насан эцэслэжээ.
Лео Льюис