Холбооны мөрдөх товчоо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ахлах зөвлөх, хүргэн Жаред Кушнерийг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын сонгуулийн багийнхан болон ОХУ хоорондоо холбоотой байсан эсэх хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн талаар ЭнБиСи суваг мэдээлж байна.
Ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванкагийн нөхөр тус хэрэгтэй холбоотой үнэ цэнэ бүхий мэдээллийг хуваалцаж болзошгүй хэмээн Холбооны мөрдөх товчооныхон үзэж байгаа аж. Энэ нь Жаред Кушнерийг ямар нэг хэрэгт сэжиглэгдэж байгаа эсвэл түүнд ямар нэг хэрэг тулгах гэж байгаа гэсэн үг биш болохыг ЭнБиСи сувгийнхан онцолсон байна.
Вашингтон Пост сонинд бичсэнээр Кушнерийг түүний өнгөрсөн жил ОХУ-ын элчин сайд Сергей Кисляк болон Оросын Внешэкономбанкийн тэргүүн Сергей Горьков нартай уулзсан явдалтай холбоотойгоор шалгаж байж болзошгүй гэнэ. Өмнө нь АНУ-ын Конгресс мөн л тус уулзалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн.
Жаред Кушнер эдгээр уулзалтуудын талаар Трампын туслахууд болон ОХУ хоорондын харилцаа холбоог мөрдөж буй Сенатын Тагнуулын үйл ажиллагаа хариуцсан тусгай зөвлөлийн гишүүдийн өмнө сайн дураараа мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа хэмээн Цагаан ордноос мэдэгдсэн юм.
Жаред Кушнерийн өмгөөлөгч Жейми Гореликийн мэдэгдэж байгаагаар түүний үйлчлүүлэгч Конгрессийн гишүүдийн өмнө гарч, ОХУ-ын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтуудынхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөхөд бэлэн аж. “Тэр эдгээр уулзалтуудын талаар сайн дураараа Конгресст мэдүүлэг өгөх хүсэлтэйгээ өмнө нь илэрхийлж байсан. Өөр ямар ч хэргээр түүнтэй холбогдогдсон бай тэрээр мөн л адил мэдэж байгаа бүхнээ сайн дураараа мэдүүлэхэд бэлэн.” хэмээн Жаред Кушнерийн өмгөөлөгч ярьсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний туслахууд сонгуулийн кампанит ажлын үеэр ОХУ-ын албаны хүмүүстэй холбоотой байсан гэж сэжиглэж байгаа явдлыг үгүйсгэсээр байгаа ба Москвагийн талаас ч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж оролдоогүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн билээ.
www.tass.ru