Волейболын Зүүн Азийн АШТ Улаанбаатар хотод таван өдрийн турш үргэлжилж, “хөшгөө хаалаа”. Тус тэмцээнд Монгол улсын шигшээ чамлахааргүй амжилттай оролцож, медалийн оосроос атгаад алдсан. Хагас шигшээ болон хүрэл медалийн төлөөх тоглолтод манай 3-4 тоглогч бага зэрэг бэртэл, гэмтэлтэй оролцсон нь амжилтаас хойш чангаасан байх. Залуус маань бэртэлтэй ч шүд зуун тоглосоор 2015 онд үзүүлсэн амжилтаа давтаж чадлаа. Бид тэмцээний дараа шигшээ багийн ахлагч М.Цэрэнбаатартай цөөн ярилцсан юм.
-Зүүн Азийн АШТ өндөрлөлөө. Манай баг 2015 оны амжилтаа давтаж, дөрөвдүгээр байрт шалгарч байна.
-Энэ бол бидний хүссэн амжилт биш ээ. Сэтгэл дундуур байна.
-2015 оны амжилтаа ахиулах зорилготой байсан болов уу.
-Тэгэлгүй яахав. Бид 2015 оны амжилтаа ахиулж, медаль хүртэхийн төлөө 2-3 сар бэлтгэл хийсэн. Үнэхээр харамсалтай байна.
-БНСУ-ын багтай хэсэгтээ бас тоглосон. Тэр тоглолтод тэнцүүхэн өрсөлдөж 3:2-оор эцсийн мөчид хожигдсон шүү дээ. Харин хүрлийн төлөө 3:0-ээр амархан ялагдлаа. Юун дээр алдаа гаргасан бэ? Дүгнэлт хийв үү.
-Нэгдүгээрт, Эхний дамжуулалтууд тааруухан байсан. Хоёрдугаарт, Бүгд хожно, медаль хүртэнэ гэсэн хүсэлдээ хэт их автсан байх аа.
-Хүрэл медалийн төлөөх тоглолтод багийн сэтгэлзүй хэр байсан бэ?
-Манайд багийн спортоор мэргэшсэн сэтгэлзүйч байхгүй. Бид өнөө өглөө(V.25) сэтгэлзүйчтэй уулзаад зөвлөгөө авсан. Гэхдээ талбай дээр гараад бүгд сэтгэлээр унаж эхэлсэн.
-БНСУ-ын багтай хэсгийн шатанд тоглохдоо тун тэнцүүхэн өрсөлдсөн учраас медалийн төлөө учраа таарахад ялна гэсэн итгэл байсан нь мэдээж.
-Хэсгийн шатанд тоглоход илүүрхэж, яваад хожигдсон. Медалийн төлөө ялна гэсэн итгэл дүүрэн байсан ч санаснаар болсонгүй. Харамсалтай.
-БНСУ-ын багийн хувилбар тактик медалийн төлөөх тоглолтод маш сайн хэрэгжлээ. Эсрэг багийн тоглолтын хэв маягийн тухайд юу ярих вэ?
-Өнөөдөр манай давуулалтууд хүчтэй болсонгүй. Сэтгэлзүй болоод бусад зүйлээс шалтгаалж, давуулалтуудаа алдсан. Мөн их сул хийсэн дээ. Үүнийг эсрэг баг маш сайн ашиглаж, хувилбаруудаа хүчтэй хэрэгжүүлж байлаа.
-Манай дасгалжуулагч нар тоглолтын өмнө юу зөвлөж байв?
-Эсрэг багийн хувилбарыг барьж, хойно хамгаалах тухай зөвлөсөн.
-Манай баг бэлтгэлээ хэзээнээс базаасан юм бэ?
-Хоёрдугаар сарын дунд үеэс бэлтгэлдээ гарсан. Энэ жил манай волейболын түүхэнд хоёр томоохон ой тохиож буй. Тиймээс Монголын волейболын холбоо энэ тэмцээнд нэлээдгүй ач холбогдол өгч сайхан зохион байгуулж байна. Бид бүхэн энэ тэмцээнд амжилттай оролцон, медалийн тавцанд гарч Монголын ард түмэн, Холбооны удирдлагуудаа баярлуулах зорилготой байсан юм. Хүссэнээрээ тоглож чадсангүй.
-Волейбол өндөр хөгжсөн Тайвань, Япон, БНСУ-ын багуудын тамирчдын ур чадвар хэр байна вэ? Манай тамирчдын ур чадвар ямар хэмжээнд байна.
-Волейбол хөгжсөн энэ орны тамирчид зөвхөн волейболоо тоглож амьдардаг. Жилийн дөрвөн улиралд өдөрт 2-3 бэлтгэл хийдэг, мэргэжлийн тамирчид. Харин манай волейболчид ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийж байна. Гол ялгаа энэ. Ур чадварын хувьд зөрүү бараг байхгүй дээ. Манай залуус хоцорчихсон зүйл алга.