УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсанаар 100 орчим бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 7.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдана гэж заажээ.
Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэр зэрэг уул уурхайн томоохон төслүүдийг хэзээ эхлүүлэх вэ гэдгийг сонирхож байлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэр Засгийн газраас өргөн мэдүүлсэн үндсэн чиглэлд тусгасан. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн дэргэд байгуулахаар асуудал орж ирсэн. Хөрөнгө оруулалтын асуудал яригдаж эхэлсэн. Мөн Тавантолгойг тойрсон томоохон төслүүдийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр ярьж байна. Ялангуяа төмөр зам, ус, эрчим хүч, дэд бүтцийн асуудал бий. Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл, ажлын хэсэг дээр яригдаад явж байна. Нэг мөр шийдсэний дараа УИХ-д оруулж ирээд танилцуулна" гэв.