ХонгКонг улсад жүдо бөхийн 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Шар тивийн аваргад 28 орны 244 жүдоч өрсөлдөж байна. Манай 17 жүдоч 14 жинд хүч үзэж эхэллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-д медалийн эзэд тодорно.
Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт БНХАУ-ын Ван Жү Яаог цэвэр ялсан. Улмаар шөвгийн наймд БНАСАУ-ын Жон Ю Сунийг хоёр вазаригаар өвдөг шороодуулж хагас шигшээд үлдлээ. Одоо манай аварга БНСУ-ын Жеон Во Кеонтой оноолт таарав.
Эмэгтэйчүдийн 57 кг-д Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо.
Эрэгтэйчүүдээс 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, Б.Батгэрэл нар мөн шөвгийн наймд үлдээд байна.