Английн Манчестер хотын цэнгэлдэхийн гадна тэсрэх бөмбөг дэлбэлж, 22 хүний аминд хүрсэн Салман Абеди алан хядах үйл ажиллагаагаа жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн талаар Их Британийн Таймс сонинд бичсэн байна.
Тэрээр жил орчмын өмнө банкинд данс нээлгэсэн ба дансаа ганцхан удаа ашиглахдаа тэсрэх бөмбөгөндөө хийх хадаас, эрэг шураг худалдан авчээ.
СиЭнЭн агентлагийн мэдээлж байгаагаар амиа золиослогч Салман Абеди Манчестер дахь алан хядах үйл ажиллагаанаас хэдэн сарын өмнө Сирид Исламын улс алан хядах бүлэглэлийн удирдлага дор бэлтгэл хийсэн аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур тэрээр Ливи улсад зорчсон ба эргэж ирээд Манчестер хотын төвд байр түрээслэн, алан хядах үйл ажиллагаандаа ашиглах тэсрэх бөмбөгөө өөрийн гараар хийсэн байна.
Их Британийн хууль сахиулах алба дээрх алан хядах үйл ажиллагаатай холбоотой байж болох найм дахь сэжигтнийг баривчлаад байгаа талаараа албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Цагдаа нар тус хэрэгтэй холбогдуулан нийт арван хүнийг баривчлаад байснаас нэг эрэгтэй, нэг эмэгтэйг суллажээ. Баривчилсан этгээдүүд дотор тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн амиа золиослогч 22 настай Салман Абедигийн ах 23 настай Исмаил Абеди, дүү 20 настай Хашем Абеди болон эцэг нь болох 52 настай Рамадан Абеди нарыг баривчлан саатуулаад байгаа аж.
Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар Хашем Абедийг Ливийн нийслэл Триполид баривчилсан байна. Тэрбээр Триполид алан хядах үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байсан гэнэ. Түүнийг Исламын улс алан хядах бүлэглэлтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм байна.
Амиа золиослогчийн ах Исмаил Абедийг Манчестер хотноо баривчилсан бол Ливийн хууль сахиулах албанаас гаргасан хэт даврагчдын жагсаалтад бичигдсэн түүний аав Рамадан Абедийг Триполид баривчилсан байна. Тэрээр тав хоногийн өмнө хүү Салман Абедитэйгээ утсаар холбогдсон хэмээн мэдүүлсэн ба Салман ойрын хугацаанд эцэг эхтэйгээ уулзахаар Триполид очихоор төлөвлөж байгаа тухайгаа ярьсан гэнэ. Рамадан Абеди хүү Салманыгаа болсон үйл явдалд буруугүй хэмээн мэдэгдсэн байна.
Америкийн дуучин Ариана Грандегийн тоглолтын дараа цэнгэлдэхийн гадаа амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 22 хүн амь үрэгдэж, 75 хүн шархадсаны 23 нь эмнэлэгт маш хүнд байдалтай байгаа юм.