Хятадын хойд зүгт орших ӨМӨЗО-ны улс төрийн ахлах зөвлөх асан Жао Липиний цаазын ялыг өнөөдөр өглөө гүйцэтгэсэн байна. CCTV сувгийн мэдээлж байгаагаар түүнийг Хятадын дээд шүүхээс хэд хэдэн зүйл заалтаар буруутай хэмээн үзсэн аж.
Жао Липинийг хүний амийг санаатайгаар бүрэлгэсэн, авлига авсан болон галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн зэрэг хэргүүдэд буруутай
Шаньси мужийн Дээд шүүхээс өнгөрсөн хоёрдугаар сард Жао Липинийг хүний амийг санаатайгаар бүрэлгэсэн, авлига авсан болон галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн зэрэг хэргүүдэд буруутай хэмээн үзэн, цаазын ялыг давтан оноосон байна.
Өнгөрсөн аравдугаар сард болсон шүүх хурлаар Жао Липиний төрийн албан хаагчийнх нь эрхийг түтгэлзүүлж, 2 сая юаний үнэ бүхий хувийн эд хөрөнгийг нь хураан авч, цаазын ял оноох шийдвэр гаргасан юм. Шүүх хурлын дараа Жао Липин давж заалдах хүсэлтээ илэрхийлсэн ч Шаньси мужийн дээд шүүх хүсэлтийг хүлээн аваагүй байна.
ӨМӨЗО-ны Ардын улс төрийн зөвлөлийн бүсийн хорооны дэд дарга асан Жао Липин 2015 оны гуравдугаар сард ӨМӨЗО-ны Чифен хотын Ли гэгчийг буудан хороосон болохыг тогтоожээ.
Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглан найз нөхдөдөө ашигтай бизнес гэрээ хийхэд нь тусалж, өндөр албан тушаалд дэвшүүлдэг байсан ба 2008-2010 оны хооронд ӨМӨЗО-ны Олон нийтийн аюулгүйн албаны даргын үүргийг гүйцэтгэж байхдаа нийт 23.68 сая юаний авлига авсан болох нь тогтоогджээ.
Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглан найз нөхдөдөө ашигтай бизнес гэрээ хийхэд нь тусалж, өндөр албан тушаалд дэвшүүлдэг байсан
2012 онд БНХАУ-ын Төрийн тэргүүнээр Си Зиньпин томилогдсоноос хойш тус улсын авлигатай тэмцэх тэмцэл идэвхжсэн билээ. 2012 оны арваннэгдүгээр сард болсон Хятадын Коммунист намын 18-р их хурлаар төрийн албан дахь авлига, хээл хахууль болон төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчилтэй тэмцэх нь намын болон улсын нэн тэргүүний зорилго хэмээн тодорхойлсон билээ.
Сүүлийн хэдэн жилийн дотор Хятадад авлига авсан хэргээр төрийн дээд доод олон албан тушаалтнууд шоронд хоригдсон юм.