Энэ жилийн Финалын тоглолтод учраа таараад буй Голден Стэйт Уорриорс Кливленд Кавальерс багуудын цувралын эхний тоглолт зургадугаар сарын 2-ны өдөр эхлэх хуваарьтай.
Тэгвэл түүнээс өмнө хоёр багийн дасгалжуулагчдын хооронд өрсөлдөөн эхлээд байна. Бостон Селтикстэй хийсэн цувралын үеэр Кливлендийн дасгалжуулагч Тайрон Лью: “Бостоныг хамгаалах нь Уорриорсын тоглогчдыг хамгаалахаас хэцүү юм байна” хэмээн хэлээд байсан билээ. Тэгвэл түүний энэ ярианд Уорриорсын ахлах дасгалжуулагчийн ажлыг түр хугацаанд хийж буй Майк Браун хариу барьжээ.
Браун хэлэхдээ, “Энэ чинь түүний л бодол. Ингэж бодож байгаа бол хөөрхөн л бодол байна. Уорриорс өөрсдийн тоглолтоо л гаргаж байна. Бостоноос хамгаалахад амархан гэж бодож байгаа бол тэр л биз. Гэхдээ бид өөрсдийн тоглолтоо бүрэн гаргаагүй байгааг санах хэрэгтэй. Клэй Томпсоны тоглолт үүнээс ч илүү сайн байж чадна. Хамгийн гол зүйл бол тэд өөрсдийн тоглолтдоо л анхаарах хэрэгтэй. Финал эхлэхээр юу болохыг хараарай” хэмээн эгдүүцсэн өнгө аястай хэлжээ.
Эх сурвалж: SPS