Лос Анжелес Лэйкерс багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Межик Жонсон энэ зун багтаа хийх боломжтой өөрчлөлтийн талаар хэлжээ.
Тэд өсөх ирээдүйтэй залуу тоглогчид болох Д’Анжело Расселл, Жулиус Рэндль, Жордан Кларксон нарыгаа солилцоонд оруулах боломжтой талаараа хэлсэн бөгөөд ганцхан тоглогчийг л хааш нь ч явуулахгүй гэсэн нь Брэндон Инграм байсан юм.
Өнгөрсөн зун драфтаас сонгосон энэ залуугаа тэд цаашид илүү хөгжүүлж, багийн ирээдүйгээ болгоно гэсэн байна. Үүнээс гадна тэд энэ жилийн драфтаас Лонзо Боллыг сонгох магадлал өндөр байгаа бөгөөд түүнтэй уулзалт хийж, драфтын өмнөх бэлтгэлд оролцуулахаар болоод байгаа юм.
Сүүлийн үед яригдаж буй хамгийн том солилцооны шуум ч тэдэнтэй холбогдоод байгаа бөгөөд Чикаго Буллсын Жимми Батлерыг Д’Анжело Расселл, Луол Дэнг, драфтын эрх зэргээр наймаалцах боломжийн талаар Буллсын удирдлагуудтай ярилцаж байна.
Эх сурвалж: SPS