Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр боллоо.
Өдөрлөгийг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн Засаг даргын Тамгын газарт 09.00-17.00 цагийн хооронд зэрэг зохион байгуулж буй юм. Төв талбайд болж буй арга хэмжээнд Хүний эрхийн үндэсний комисс, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын олон улсын ба үндэсний арбитр, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллага хамтран оролцож байна.
Энэ үеэр Монголын өмгөлөөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Бид цаашид ийм өдөрлөгийг тогтмол зохион байгуулж, иргэдэд шаардлагатай байгаа хуулийн мэдээллийн өгч байх болно” гэлээ.
Хүний эрхийн үндэсний комииссын дарга Ж.Бямбадорж “Би өмгөөлөгчийг өмөөрөгч гэдэг талаас нь ойлгож боддог. Учир нь, өнөөдөр хэдийгээр хэрэг хийж, зөрчил гаргаж, эрх нь хязгаарлагдаж байгаа иргэнийг шүүхэд төр олон талаас оролцдог. Гэтэл тухайн хүнийг зөвхөн өмөөрч өмгөөлөгч л оролцдог. Бид энэ онд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд олон талт ажлыг хийх болно” гэж хэллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Монголын өмгөөлөгчдийн холбоотой НЗДТГ хамтран ажиллаж байна. 2017 оныг нийслэлийн Засаг даргын зүгээс “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан.
Энэ хүрээнд бид иргэдэд хууль зүйн мэдээ мэдээллийг хүргэх, зөвлөгөө өгөх зэрэг ажлыг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн танхимд зохион байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 3000 орчим иргэнд зөвлөгөө өгч, тусалсан байна. Иргэд ийнхүү хууль эрх зүйн мэдлэгтэй байх нь өөрийнхөө эрх ашгийг хамгаалахаас гадна төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ч тустай юм” хэмээн онцлов.