УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгасан байна.
Эдгээр зорилт, арга хэмжээнүүдийг хүрээнд хэрэгжүүлэд 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан гэдгийг Сангийн сайд хэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж тодруулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, Монголбанк, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн холбогдох албан тушаалтнууд оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж: Ирэх онд Оюутолгойн далд уурхай, Тавантолгой, зэс хайлуулах үйлдвэр, газрын тосны үйлдвэр, Гацууртын орд гэсэн таван том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Оюутолгойн ордыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барихаар ярьж байгаа. Далд уурхайн ажил хөрөнгө оруулалтын гэрээ, графикийн дагуу хэвийн явагдаж байгаа, төлөвлөсөн ёсоор 2018 он гэхэд хүдрийн биетэд хүрэх юм. Энэтхэгийн зээлийн санхүүжилтээр Сайншандад газрын тосны үйлдвэр барих урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн. Тавантолгойн төслийн тухайд ажлын хэсэг гарч, төмөр зам, эрчим хүч, усны асуудлыг цогцоор нь шийдэхээр төлөвлөн яриа хэлэлцээ хийгдэж, асуудал шийдэгдэх тал руугаа явж байгаа. Яриа хэлэлцээ эцэслэгдэж, асуудлыг тохиролцсоны дараа асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Засгийн газраас ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн дагуу бодлогын томоохон асуудлыг шийдэх үүднээс мөнгөний бодлогын хүүг бууруулах арга хэмжээ авахаар ярилцаж байгаа. Энэ асуудлыг ирэх сард Мөнгөний бодлогын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ. Гэхдээ бодлогын томоохон шийдвэрээ ОУВС-тай тохиролцох ёстой. Банк санхүүгийн эрсдэлийг тооцож судлах чиглэлээр тендер зарласан. Эхлээд банк санхүүгийн байгууллагуудынхаа эрсдэлийг тооцож үнэлж дүгнэсний дараа бүтцийн томоохон өөрчлөлт хийнэ. Энэ ажлыг энэ оны эцэс, ирэх оны эхээр шийдвэрлэнэ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор: Төрийн өмчийн 100 орчим компани бий. 2016 оны балансаар эдгээр компаниуд 9.5 их наяд төгрөгийн өртэй гарсан. Манай Засгийн газар ажил авах үед төрийн өмчит компаниуд 10.8 их наяд төгрөгийн өртэй байсан бол өнгөрсөн хугацаанд 1.3 их наяд төгрөгийн өрийг барагдуулсан. Төрийн өмчит компаниудын банкны өр, эргэн төлөгдөх урт хугацаатай зээлүүд өрийн тодорхой хувийг эзэлж байгаа, харин богино хугацаатай 3 их наяд төгрөгийн өрийг ойрын гурван жилд барагдуулна. Өмч хувьчлал, төрийн өмчийг өөрчлөн зохион байгуулахтай холбогдсон 2017-2020 оны хөтөлбөрийг Засгийн газарт оруулсан, удахгүй Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Улсын хэмжээнд 100 мянган хүн ажилгүй байгаа, тэдний тал хувийг 18-34 насны залуус эзэлж байна гэсэн тоо бий. Ирэх онд ажлын байрыг 45 мянгаар нэмэгдүүлэхээр тооцож байгаа. Залуучууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид зэрэг нийгмийн тодорхой бүлгүүдэд чиглэсэн ажлын байр шинээр бий болгох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа, түүнчлэн гадаадад ажиллах хүч гаргахын зэрэгцээ нийгмийн хамгааллын асуудлыг нь давхар шийдэхээр асуудлыг ярилцаж байгаа.
Эрчим хүчний сайд П.Ганхүү: ТЭЦ-5 станц барих асуудал арван жил яригдаж байгаа, газрын байршил нь гурван удаа өөрчлөгдсөн. Консорциум болж тендерт оролцсон компанитай байршил, үнэ тарифаа тохирч чадаагүйгээс хэлэлцээр зогссон. Иймээс энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх боломжгүй болж байна. Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг хүн ам ихтэй дүүргийн захын гэр хорооллын айл өрхийн цахилгааны асуудлыг шийдэхэд яамны зүгээс анхаарч, өнгөрсөн онд 1600 айлыг цахилгааны шугамд холбосон, энэ жил 600 айлыг холбоно. Мөн агаарын бохирдлыг бууруулах асуудлын хүрээнд энэ жил 60 орчим уурын зуухыг зогсоож, төвлөрсөн халаалтын шугамд холбох ажил хийгдэнэ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: Байгаль орчны төлөв байдлын тайланг боловсруулж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт бусад орнуудаас илүүтэй явагдаж байгаа, иймээс олон улсын байгууллагуудаас санхүүжилтийн дэмжлэг авах, энэ чиглэлийн сайн туршлагаас суралцаж нутагшуулахад анхаарч байна. Өнгөрсөн онд Засгийн газраас түүхий нүүрс хэрэглэхийг бууруулах арга хэмжээ авч, гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлснээр агаарын бохирдол 10 гаруй хувиар буурсан дүн гарсан. Иймээс энэ чиглэлийн арга хэмжээг үргэлжлүүлж, 2020 он гэхэд бохирдлыг арилгах бодлого барьж ажиллах шаардлагатай байгаа гэсэн хариулт өгсөн юм.