Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулах элэгний В, С вирусын илрүүлэгт нийслэлийн хэмжээнд 40-65 насны 334 мянган хүнийг хамруулахаар төлөвлөжээ.
Бэлтгэл ажлын явц 70 хувьтай байгаа бөгөөд илрүүлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэх, оношлуурын аппаратыг худалдан авах үйл ажиллагааг хийж байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурлаар мэдээлжээ.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан 40-65 насны иргэдийн хувьд элэгний В, С вирусын илрүүлэг болон дархлаажуулалтыг үнэ төлбөргүй хийлгэнэ.
Үүний дагуу иргэдийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангаж, илрүүлгийн ажлыг ямар нэг хүндрэл чирэгдэлгүй тэгш, хүртээмжтэй зохион байгуулахад анхаарч ажиллахыг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар сануулсан байна.
40-65 насныханд хийх эрт илрүүлгийг тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл энэ ажил эхлээгүй байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Ямартай ч бэлтгэл ажил тавин хувиас хэтэрч удахгүй иргэд шинжилгээндээ хамрагдаж, дархлаажуулалтад орох боломжтой болох нь ээ.