Хонгконг улсад болж буй 2017 оны жүдо бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн -52кг-д Ч.Аззаяа алтан медалийн төлөө дөнгөж сая барилдлаа.
Аваргын төлөө Японы шилдэг жүдоч Ай Шишимэтэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
24 настай манай жүдоч Чингис хаан Гранпри тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан жүдоч. Тэрбээр Хонгконг, БНАСАУ, Вьетнам улсын жүдочдыг цэвэр ялж шигшээд шалгарсан юм.
Ч.Аззаяа тивийн аваргын 49 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирч байна.