Бага ангийн гурван охиныг дагуулан явсан Хятад эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байна.
Өчигдөр 15.40 цагийн үед Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт Хятад эмэгтэй бага ангийн гурван сурагчийг дагуулан явж байна гэх мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажлыг явуулж байна.
Эхний байдлаар түүний дүү эгчийгээ сэтгэцийн эмчийн хяналтад байдгийг нотолсон бөгөөд өчигдөр орой түүнийг СЭМҮТ-д хүргүүлсэн. Хуульд заасны дагуу түүнийг албадан эмчлүүлэх заалттай тохирч байгаа эсэхийг түүнийг эмнэлэгт хэвтсэнээс хойш 72 цагийн дотор тусгай комисс магадлан тогтооно.
Гэвч иргэд эмэгтэйг сэтгэцийн өвчтэй гэдэгт эргэлзсэн хэвээр байгаа юм. Түүний хэзээнээс СЭМҮТ-ийн хяналтад байгаа талаар тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Ганчулуунаас тодруулахад,
-Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу бид өвчтөнийхөө талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн дагуу цагдаагийн байгууллага албан хүсэлт гаргасны дагуу л тодорхой хэмжээний мэдээлэл өгдөг гэсэн юм.
Охидыг дагуулж явсан эмэгтэй Чингэлтэй дүүрэгт оршин суудаг, Монгол Улсад төрсөн хэдий ч харьяалалгүй нэгэн.
Охид дөрөвдүгээр ангид сурдаг бөгөөд уг эмэгтэй “Гоё газар үзүүлнэ” хэмээн дагуулж явсан талаар нэг охины ээж нь хэлсэн. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, танихгүй хүн дагаж явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сануулж буй юм.