ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” тавдугаар сарын 30-ны мягмар гарагийн 11.00-17.00 цагт Сүхбаатарын талбайд болно.
Өдөрлөгийн үеэр:
-Яамны газар нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна.
-Консулын газрынхан иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгнө.
-Гадаад харилцааны төв архиваас Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэн үзүүлж, номын үзэсгэлэн худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргана.
-Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн улсын соёл уламжлал, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ сурталчилж, үйл ажиллагаагаа танилцуулна.
Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 12:00 цагаас эхлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, дипломат корпусын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлнэ.
Өдөрлөгийн талаар 51-260624 утсаар лавлана уу.