Нийслэлийн шилдэг 40 рестораны хоолыг нэг дор амтлах боломжтой “Ub Food&Drink Festival 2017” Зайсан толгойд эхэллээ.
Энэхүү фестивалийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын мастер тогоочдын холбоо, Соёл амралтын Зайсан хилл цогцолбор, Gertee, CANDY–тэй хамтран зохион байгуулж байна.
Фестивалийг зорин очсоноор хотын шилдэг ресторануудын хоолыг 1000-5000 төгрөгөөр зооглох юм.
Энэ жилийн фестивалын түнш байгууллагаар CANDY хамтран ажиллаж байгаа бөгөөд Мобикомын нэг сая гаруй хэрэглэгч CANDY-ээ ашиглан тооцоогоо хийх боломжтой.
Фестивалын хүрээнд сонирхолтой тэмцээн уралдаан, амьд хөгжмийн тоглолт, хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулжээ.
Мөн энэ үеэр “Маамуу” үндэсний төслийн хүрээнд гаргаж буй үндэсний үйлдвэрлэгчдийн бэлгийн багцыг хүүхдүүддээ худалдан авч өгөх боломжтой аж.
Өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай буудах буюу хүүхдүүдээ “Маамуу” бэлгийн багцуудаар баярлуулаарай.
Хоолны өдөрлөг амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27, 28 өдрүүдэд Зайсан толгойд шинээр сүндэрлэн босч буй Соёл амралтын Zaisan Hill Complex гадна талбайд үргэлжилнэ.