Улс оронд өнөөдөр өрнөсөн үйл явдлын хураангуйг хүргэж байна.
-Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын математикийн улсын шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн ч шалгалтын материал задарсан учир улсын шалгалтыг дахин авахаар болжээ.
-Дээд боловсролын салбарын нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо.
-Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн МҮОНРТ-ээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталжээ.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын “Эделман Кореа” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр тус компани дэлхийн 200 гаруй оронд Монгол Улсын брэндийг таниулахыг зорьж, юуны түрүүнд судалгаа хийхээр төлөвлөснөө мэдэгдлээ.
-Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж гаргалаа.
-Бага ангийн гурван охиныг дагуулан явсан Хятад эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байна.
-Хонгконгод болж буй 2017 оны жүдо бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн -52кг-д Ч.Аззаяа аваргын төлөө Японы шилдэг жүдоч Ай Шишимэтэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
-Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулах элэгний В, С вирусын илрүүлэгт нийслэлийн хэмжээнд 40-65 насны 334 мянган хүнийг хамруулах бөгөөд бэлтгэл ажлын явц 70 хувьтай байна.
-Төв талбайд болсон дээд боловсролын салбарын нээлттэй өдөрлөгийн үеэр ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн IV дамжааны оюутан Ц.Доржсүрэн, тус сургуулийн Нисэх техникийн механикийн IV дамжааны оюутан М.Баярсайхан нар хамтарч өөрсдийн хөгжүүлсэн удирдлагатай спорт загварын машины дрифтийн үзүүлбэрийг сонирхууллаа.
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо.
-Баянгол дүүрэгт нийслэлийн ахмадууд болон хүүхэд багачуудад дүүрэг, хороо харгалзахгүй үйлчлэх Ахмадын сувилал, хүүхдийн эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ.
-Нийслэлийн шилдэг 40 рестораны хоолыг нэг дор амтлах боломжтой “Ub Food&Drink Festival 2017” Зайсан толгойд эхэллээ.
ДЭЛХИЙД
-Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг Харвардын төгсөгчдөд хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Английн Манчестер хотын цэнгэлдэхийн гадна тэсрэх бөмбөг дэлбэлж, 22 хүний аминд хүрсэн Салман Абеди алан хядах үйл ажиллагаагаа жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн талаар Их Британийн Таймс сонинд бичсэн байна.
-Хятадын хойд зүгт орших ӨМӨЗО-ны улс төрийн ахлах зөвлөх асан Жао Липинийг хүний амь санаатайгаар бүрэлгэсэн, авлига авсан, галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн зэрэг хэрэгт буруутгаж, цаазаар авчээ.