"Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин "МонГал Товчоон" нэртэй шинэ төслийнхөө нээлтийн ёслолын ажиллагааг өчигдөр IMAX кино театрт хийлээ.
Хүнийг ид бүтээж байхад нь бичсэн бол юу ярих байсан бол гэж дугаар бүртээ боддог байсан.
Энэхүү төсөл нь ид хийж бүтээж яваа энэ цагийн 81 суу билэгт бүтээн байгуулагч залууг дэлгэцнээ мөнхлөх зорилготой ажээ. Тиймээс нэвтрүүлгийн анхны зочноор соёл урлагийн салбарт өөрийн орон зайг эзэлсэн Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Намнангийн Наранбаатарыг сонгон, анхны дугаар болох "Үзэгдэл" баримтат киногоо хийсэн байна.
"Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг эрхлэн гаргахдаа П.Анужин "МонГал Товчоон" төслийн санаагаа бодож олсон тухайгаа хэлсэн юм.
"Монгол Кино Пикчерс" компанийн захирал П.Анужин:
"Юм бүтээнэ гэдэг амаргүй. Та бүхнийхээ оюуны мэлмийг мялаах нэгэн төсөл бүтлээ. Миний санаачилж, продюсерлэсэн "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг маань миний дүрстэй, миний санаа орсон 60 дугаар та бүхэнд хүрсэн. Өнөөдөр /өчигдөр/ анхны дугаараа танилцуулах гэж буй энэ төслийг хийх санаа "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээ хийж байхад төрсөн юм.
Нэвтрүүлгийн анхны зочноор намайг орооч гэхэд би эхлээд татгалзсан.
Хүнийг ид хийж бүтээж байхад нь бичсэн бол юу ярих байсан бол гэж дугаар бүртээ боддог байсан. Иртэй, хүчтэй үед нь нэгийгээ магтан дуулах нь хүний сайхан сэтгэлийн дээд гэж боддог.
Бид оюун мандлын эриний залуус. Энд тэр эринийг эзэлсэн бүтээгчид ирсэн байна. Хүн хүнийхээ урмыг няцлах биш урмаар дэмнэн нэгнийхээ сайханд баясах хэрэгтэй. Тиймээс энэ эринийг өнгөлж буй 81 залуугийн баримтат уран сайхны киног бэлтгэхээр сэтгэл шулуудсан юм" гэлээ.
Тэрбээр анхны зочин болох найруулагч Н.Наранбаатарыг "их даруу хүн юм билээ" гээд "төслөө цэл залуухан насандаа төрдөө соёрхогдсон, монгол хүний оюун санааны оргилд нь өнгөлөн яваа энэ эрхмийг би урьсан юм" гэлээ.
"Мон Гал Товчоон" портрэментари төслийн анхны зочин УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар:
"Нэвтрүүлгийн анхны зочноор намайг орооч гэхэд би эхлээд татгалзсан. Би хэн билээ? Надаас гайхамшигтай олон сайхан хүн байна шүү дээ." гээд цааш нь "Энэ кинонд би байгаагаараа л байгаа. Гоёж чимээгүй. Энэ нэвтрүүлэг биднийг эх орондоо, салбар салбартаа бүтээх ёстой, эзэн нь байж, үзэл бодолдоо үнэнч байх ёстойг ойлгуулах чухал зорилготой.
Баримтат хөрөг нэвтрүүлэг хийнэ гэдэг их төвөгтэй жанр. Тэр хүний дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл гээд бүх зүйлийг ухаж түнхэж гаргана гэдэг хэцүү. Энэ киног салбарын тэргүүн уран бүтээлчид бүтээсэнд би их баяртай байна. Та бүхний ажил улам дэвжиж, олон арван хийж бүтээж байгаа сайхан залуучуудыг дэмжиж, таниулж, үлгэр нь болгож, эх орондоо хийх бүтээх том хөшүүрэг нэвтрүүлэг байгаасай гэж хүсэн ерөөе!" гэлээ.
Монголчууд есийн тоог эрхэмлэн дээдэлдгийн адилаар есөн есийн 81 тоог бэлгэдэн сонгосон нь энэ ажээ. "Монгол Кино Пикчерс" Монголын Шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат киноны нийгэмлэг, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран энэхүү киног бүтээжээ.
Энэ төсөл ирэх долоо хоногоос Боловсрол телевизээр орон даяар цацагдах юм байна.