Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийг авилгын хэрэгт сэжиглэн, интерполоор эрэн сурвалжилж байгаа Хятадын тэрбумтан Гуо Вэнгуйд хөрөнгийг нь өсгөхөд зуучилсан гэж Хятадын тал үзэж байна.
“Саixin” сэтгүүлд 2013 онд Гуо Вэнгуй нь Т.Блэйрийг хувийнхаа онгоцоор Эмиратын нийслэл Абу-Дабид аваачиж байсан.
Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират улсын төрийн тэргүүний төрөл садан болох хунтайж шейх бин Зиад аль-Нахянтай хэдэн тэрбум ам.долларын гэрээ байгуулахад нь зуучилсан гэжээ. Хожим Гуо нь тус улсаас гурван тэрбум ам.доллар авсан аж.
Т.Блэйр ба түүний гэргий нарыг “супер” баячуудтай найз гэсэн мэдээ байдаг. Харин тэд үүнийгээ үгүйсгэсэн удаатай.
Тэднийг поп од Клифф Ричард, Робин Жибб, мөн Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн Сардиния дахь хувийн эдлэнд амарч байсан тухай мэдээ ч байдаг аж.
Мөн Өмнөд Африк дахь ноён Ричард Брансоны эзэмшлийн хувийн тоглоомын газарт ч багагүй цагийг өнгөрөөж байсан тухай мэдээлж байжээ.
Түүнчлэн хэвлэлийн магнат, тэрбумтан Хайм Сабан, түүний эхнэр Чериль нартай сайн харьцаатай.
Т.Блэйр тэдэнтэй АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл болон Хиллари Клинтон нараар дамжуулан танилцаж байсан гэх.
Харин ноён Гуогийн хувьд 50 настай тэрбээр Лондонд байнга очдог. Саяхан Мэйфэйр дэх Маркийн клубээр үйлчлүүлсэн.
Энэ нь нь хатан хааны гэр бүлийн гишүүд болон улс төрийн нэрт зүтгэлтнүүдийн цугларах дуртай газар юм байна.
Мөн Гоу Вангуй нь 2009 онд Т.Блэйрийн гэргий Черригийн бичсэн дурдатгал номоос 5000 хувийг худалдан авч ажилчдадаа тараан өгч байжээ.
Тэрээр хоёр жилийн өмнө нутгаасаа гарч, Манхэттэний Төв паркийг харж болох 67.5 сая ам.долларын үнэтэй байшинд амьдарч буй.
Гуо Вангуй нь мөн Доналд Трампын хувийн эзэмшил болох Флорида муж улсад байрлах Мар-а-лаго эдлэн газарт байрлах клубынх нь гишүүн аж.
Хятадын дарга Си Зиньпинийг гэргийн хамт Д.Трамп Ерөнхийлөгчийн хувиар тус эдлэн газартаа хүлээн авч байсан билээ. Мөн Японы Ерөнхий сайд Ш.Абэг хүлээн авч байв.
Өнгөрсөн сард Хятадын эрх баригчид түүнийг Аюулгүй байдлын дэд сайд асан Ма Жянд авлига болгон 60 сая ам.доллар өгсөн гэж үзэж буй.
Түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа юм. Интерполынхон түүнийг “улаан” тэмдэглэгээнд хамруулаад байгаа юм. Энэ нь хэрэгтний байрлаж буй газарт нь зарлан явуулж, сэжигтнээр татан баривчлах эрх аж.
Хятадын тал өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Интерполын тэргүүнтэй уулзаж, хилийн чанадад амьдарч буй авлигачдыг барихад хамтран ажиллахаар болсон.
Хэдийгээр эх оронд нь тэрбумтан Гуог авлигын хэрэгт буруутгаж байгаа ч тэрээр твиттертээ ямар ч буруугүй хэмээн жиргэжээ.
Т.Блэйрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнээр Их Британийн Ерөнхий сайд асан Т.Блэйр нь Гуо Вангуйг найзлаад арван жил болж буй.
Гуо Вангуй буюу Майкл Квок нь цагтаа ноён Блэйрын буяны ажлыг ивээн тэтгэгч байсан гэжээ.
Мөн Т.Блэйр нь урьд нь хэзээ ч ноён Квоктой худалдааны гэрээ байгуулж байгаагүй” хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: Телеграф