Монголын бартаат замын авто спортын холбооны АШТ болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2017-05-27 14:55 GMT+8

Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах "Mazaalai cup 2017" бартаат замын тэмцээн зургаадугаар сарын 3,4-ний 09:00 цагт "Морингийн даваа"-нд болох гэж байна.

Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой уг тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн:

  • Сонирхогчийн ангилал буюу ТR1
  • Мэргэжлийн ангилал буюу ТR3
  • Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6
  • UTV ангилал гэсэн дөрвөн ангиллаар болно.

Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилал, хоёр дахь өдөр мэргэжлийн болон Truck ангилалд уралдах юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1830 санал өгсөн байна.

Дээшээ