Английн Манчестер хотноо тоглолтыг нь үзэж яваад амиа алдсан иргэдэд зориулж Америкийн дуучин Ариана Гранде тус хотод хандивын тоглолт хийх болсноо мэдэгдсэн байна.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Манчестерийн цэнгэлдэхийн гадаа болсон дэлбэрэлтэд гэмгүй иргэд өртөж амь үрэгдсэн явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэн, тэдний төлөө бүхий л зүрх сэтгэлээсээ залбирч байгаа талаараа бичсэн байна.
“Шүтэн бишрэгчдээ харж, тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрөөж, тэдэнд урам зориг өгөхгүйгээр энэ жилийг өнгөрөөж чадахгүй.” хэмээн дуучин бүсгүй онцолжээ.
Өнгөрсөн даваа гарагт дуучин Ариана Грандегийн тоглолтын дараа Манчестерийн цэнгэлдэхийн гадна болсон дэлбэрэлтийн улмаас 22 хүн амиа алдаж, 75 хүн шархадсан харамсалтай явдал болсон билээ.
Дуучин бүсгүй өөрийн твиттер хуудаснаа, “Хэн ч, юу ч та бүхний мэдэрч буй өвдөлтийг намдааж, сэтгэл санааг дээрдүүлж чадахгүй. Гэсэн хэдий ч ямар нэг тусламж хэрэгтэй бол би боломжтой бүхнээрээ туслах болно. Би Манчестер хотноо эргэн очиж шүтэн бишрэгчидтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэхийн тулд, мөн халдлагад өртөж амь насаараа хохирсон иргэд болон тэдний гэр бүлийнхэнд зориулж хандивын тоглолтоо хийнэ.
Хүчирхийллийн эсрэг бид нэгдэж, бие биедээ тусалж, бие биеэ хайрлаж, илүү чангаар дуулж, өмнөөхөөсөө ч илүү бусдад сайныг санаж, өгөөмөр хандан амьдрах хэрэгтэй юм.” хэмээн бичсэн байна.
Түүний аялан тоглолт шүтэн бишрэгчдийнх нь хувьд аюулгүй байгаасай хэмээн хүсч байгаагаа болон тоглолтын тов гарсан хойно шүтэн бишрэгчдэдээ тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно хэмээн дуучин Ариана Гранде мэдэгдсэн байна.