Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооноос зохион байгуулж буй сэтгүүлчдийн дундах Спорт авиралтын нээлттэй тэмцээн өнөөдөр болж, аваргуудаа тодрууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл GoGo мэдээний агентлаг, Өнөөдөр, Өдрийн сонин, Засгийн газрын мэдээ сонин, Боловсрол ТВ, ETV, Масс агентлаг, Нийслэл гайд сэтгүүл, emegteichuud.mn, zindaa.mn, times.mn-ий нийт 19 тамирчин уг тэмцээнд оролцож, авхаалж самбаа, эр зоригоо сорилоо.
Арван метрийн авиралтын хананд хурд болон техникийн авиралтаар тамирчид өрсөлдөн, медалийн төлөөр уралдааныг хурдны авиралтаар шалгаруулжээ. Ингээд
ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
- МУИС-ын Спортын сэтгүүлчийн дөрөвдүгээр курсийн оюутан Эрдэнэсүхийн Сайнбилэг алтан медаль,
- GoGo мэдээний агентлагийн Технологийн албаны захирал Эрдэнэбатын Баярмагнай мөнгөн медаль,
- zindaa.mn веб хөгжүүлэгч Цэнд-Аюушийн Одгарав хүрэл медаль
ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
- GoGo мэдээний агентлагийн контент координатор Дагмидийн Батцэцэг алтан медаль,
- Emegteichuud.mn сэтгүүлч Галбадрахын Сувд-Эрдэнэ мөнгөн медаль,
- Өнөөдөр сониний сэтгүүлч Жамъяндоржийн Сувдмаа хүрэл медаль тус тус хүртлээ.
Хиймэл хананд авиралт буюу Спорт авиралт нь өнгөрсөн наймдугаар сард Олимпийн хөтөлбөрт шинээр нэгдсэн таван залуу спортын нэг төрөл бөгөөд их спортын гэр бүлд элссэнээр дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.
Манай улсад ч хурдацтай хөгжиж байгаа энэ төрлийн спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд өсөж, тамирчид ч чадварлаг болсоор байгаа юм.