ААШТ2017: Б.Жанчивдорж, Б.Мөнхтуяа, Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль хүртэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2017-05-27 23:51 GMT+8

2017 оны жүдо бөхийн ААШТ-ий хоёр дахь өдөр Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ. 

Эмэгтэйчүүдийн +78кг-д Б.Мөнхтуяа, эрэгтэйчүүдийн -100кг-д Б.Жанчивдорж, +100кг-д залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар тус тус хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн -70кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн -81кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж шагналт тавдугаар байрт орлоо.

Жүдо бөхийн  2017 оны ААШТ-д Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон, БНСУ-ын дараагаар гуравдугаарт бичигдлээ. Жүдо бөхийн ААШТ маргааш багийн барилдаанаар үргэлжилнэ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1832 санал өгсөн байна.

Дээшээ