Хонгконг улсад болж жүдо бөхийн ААШТ-ий багийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд Монголын эрэгтэй шигшээ баг шалгарч үлдлээ.
Азийн аварга шалгаруулах багийн тэмцээнд Монголын эрэгтэй тамирчид эхний даваандаа Киргизстаны шигшээтэй сугалаа таарч 5:0-ээр ялсан. 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, +90 кг-д Ө.Дүүрэнбаяр нар дэвжээнд гарч бүгд ялалт байгууллаа.
Г.Хэрлэн Артур Тэтэй барилдаан нэмэлт цагт тохох мэхээр цэвэр ялсан бол Г.Одбаяр Руслан Жанибек Уулуг давхар ачах мэхээр иппон буулгав. Харин хувийн төрөлд хүрэл медалийн төлөө ялагдсан хариугаа Н.Дагвасүрэн Владимир Золоеваас авч, нэмэлт цагт торгуулиар ялсан бол Г.Алтанбагана Шахриер Идрисовыг ялснаар хожлын харьцааг 4:0 болгосон. +90 кг-д Кыргыстан багийн төрөлд тамирчнаа сойгоогүй тул Ө.Дүүрэнбаярт шууд ялалтыг өгснөөр 5:0-ээр яллаа.
Улмаар хагас шигшээд Казахстаны шигшээтэй учраа таарч 4:1-ээр яллаа. Казахстаны багийг манай жүдочид 2015 онд нутагт нь ялснаар багийн дэлхийн аваргаас түүхэндээ анхны хүрэл медалиа хүртэж байсан юм.
66 кг-д Г.Хэрлэн 2015 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Елдос Зуммакановт нэмэлт цагт ялагдал хүлээсэн. Г.Одбаяр 73кг-д жин өгсөн барилдаж буй Заншай Смагуловыг цэвэр ялж, Н.Дагвасүрэн Азиз Калкаманулиг үүрэх мэхээр вазари авч ялсан. Г.Алтанбагана хувийн төрөлд мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга Гвак Дон-Ханыг ялж шуугиан тарьсан Ислам Бозбаевыг вазаригаар ялснаар Монголын баг шигшээд шалгарах нь тодорхой болсон. Улмаар сүүлийн барилдааныг залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр Ержан Шинкеевтэй хийж, нэмэлт цагт буулгаж авснаар эрчүүд сүүлийн хоёр жил дараалан финалд шалгарлаа.
Алтан медалийн төлөө Улаанбаатарын цагаар 16.00 цагаас БНСУ-ын шигшээ багтай барилдана.
"Гуулин" улсын баг хагас шигшээд Японы хүчирхэг багийг ялсан билээ. Монголын жүдо бөхийн эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд амжилт хүсье.